Их Британийн эдийн засаг, бизнесийн судалгааны төвөөс, 2022 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 100 их наяд ам.долларыг давах төлөвтэй байна гэж таамаглажээ. Энэхүү таамаглал нь олон улсын валютын сангийн тооцоотой тохирч байгаа аж.
Тус таамаглалыг, цар тахлын үед эдийн засаг нь сэргэж байгаа орнуудын хамгийн сүүлийн үеийн судалгаан дээр тулгуурлан гарчээ. Омикрон хувилбар тархахаас өмнө Коронавирусний өдөр тутамд бүртгэгдэх тоон үзүүлэлт буурсан нь 2021 онд эдийн засгийн идэвхжил огцом сэргэхэд нөлөөлсөн байна. Жил бүр гаргадаг Дэлхийн эдийн засгийн тайлангийн хүснэгтэд мөн дараах таамаглалуудыг багтаажээ. Үүнд: БНХАУ 2028 гэхэд эдийн засгаар АНУ-ыг гүйцэх болно гэж өнгөрсөн оны тайланд дурдсан.
Тэгвэл БНХАУ-ын хувьд өнгөрсөн оны таамаглалаас хоёр жилийн дараа буюу 2030 он гэхэд АНУ-ыг гүйцнэ гэлээ. Мөн Энэтхэг улс ирэх 2022 онд эдийн засгийн үзүүлэлтээр Францыг гүйцэж, Франц улсад алдсан зургадугаар байраа эргүүлэн авна гэжээ. Үүнээс гадна 2031 он гэхэд Энэтхэг улс дэлхийн гуравдагч том эдийн засагтай улс болно. Тэгвэл Их Британийн эдийн засаг, Брикитээс үл харгалзан 2036 онд Францын эдийн засгаас 16 хувиар томрох төлөвтэй байна. Харин Герман улсын эдийн засаг 2033 он гэхэд Японы эдийн засгийг гүйцнэ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн компаниудын хөрөнгө оруулалтыг 2036 он хүртэл жилд дунджаар 2 их наяд доллараар бууруулна. Их Британийн эдийн засаг бизнес судалгааны төвийн дэд дарга Дуглас МакВиллиамс хэлэхдээ “2020-иод оны хамгийн чухал асуудал бол дэлхийн эдийн засаг инфляцыг хэрхэн даван туулах вэ гэдэг асуудал юм. Тиймээс улс орнууд инфляцын өсөлтөд анхаарлаа хандуулан тодорхой зохицуулалт хийх шаардлагатай. Үгүй бол, дэлхий нийтээрээ 2023 эсвэл 2024 онд эдийн засгийн хямралд бэлэн байх хэрэгтэй болно гэж онцолжээ.
Сар гаруйн өмнө "Омикрон" хувилбар дэгдэж, вакцинтай хүмүүс ч дахин халдвар авах эрсдэл өндөртэй болж ирсэн. Үүнээс үүдэн дэлхийн эдийн сэргэлт хааш эргэх нь тодорхойгүй нөхцөл байдалд хүрч болзошгүйг онцлон дурджээ. Тэгвэл улс орнууд вакцинжуулалтаа нэмэгдүүлж, нэмэлт тунд хамрагдах идэвх өндөр байвал дэлхийн ДНБ-ний өсөлтийн таамаг хэвээр хадгалагдах магадлал өндөр байна гэж шинжээчид үзэж байна.
| 2022 онд дэлхийн ДНБ анх удаа 100 триллион доллар давах төлөвтэй байна | ||
| Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.