Шууд Chart

Бельги 2025 он гэхэд бүх цөмийн реакторуудаа хаана 

2021-12-25 14:05:39

Бельги улс одоогийн цөмийн цахилгаан станцуудаа дөрвөн жилийн дотор бүрэн хаахаа мэдэгдлээ. Цөмийн эрчим хүчийг үе шаттайгаар зогсоох нь Бельгийн цаашдын хорин жилийн хууль тогтоомжид тусгагджээ.

Пүрэв гарагт эвслийн сайд нарын яриа хэлэлцээний дараа Засгийн газар тус улсын цахилгаан эрчим хүчний тал орчим хувийг үйлдвэрлэдэг хоёр станцын долоон цөмийн реакторыг 2025 он гэхэд офлайнаар ажиллуулахыг баталжээ. Энэ нь нүүрстөрөгчгүй эрчим хүчний хэрэглээг эрчимжүүлж байгаа тус улсын хөрш Францтай шууд холбоотой юм. Мөн Герман улс 2022 оны эцэс гэхэд бүх атомын цахилгаан станцуудаа хаана гэдгээ мэдэгдсэн.

ОХУ-аас Герман руу чиглэсэн 1200 км урт хийн хоолойг 11.3 тэрбум долларын өртгөөр барьж дуусгасан ч Германы зохицуулагчдаас гэрчилгээ авахыг хүлээж байна. Үүний зэрэгцээ Нидерланд улс Бельгийн хийн импортын бараг тал хувийг хангадаг Европын хамгийн том байгалийн хийн ордыг хааж байгаа юм.

Олон улсын эрчим хүчний агентлаг илтгэлдээ Бельги нь "олборт түлшнээс хамааралтай хэвээр байгаа бөгөөд эрчим хүчний аюулгүй байдлын сорилттой тулгарч байна" гэж дүгнэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бельги 2025 он гэхэд бүх цөмийн реакторуудаа хаана   
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй