"Омикрон" хувилбараар өвчилсөн хүмүүсийн эмнэлэгт хэвтэх эрсдэл нь дельта хувилбартай харьцуулахад 70 хүртэл хувиар бага байна гэж Их Британид хийсэн урьдчилсан судалгааны дүн гарчээ.
Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг эрт үеийн мэдээлэлд тулгуурлан хийсэн шинжилгээний үр дүнг нийтэлжээ. Судалгаанд 12 дугаар сарын 20 хүртэл батлагдсан "Дельта" болон "Омикрон"-ы тохиолдлууд хамрагдсан байна.
Гэсэн хэдий ч "Омикрон" хувилбарын хурдан дамжих чадвар нь эрсдэл дагуулсаар байгааг агентлагийн ажилтнууд анхааруулж байна. Хэрэв халдвар ихэсвэл эмнэлгүүдийн ачаалал хяналтаас гарч болзошгүй байгаа юм.
Тус тайланд нэмэлт вакцин нь "Омикрон"-ы халдварын шинж тэмдгийн өвчнөөс тодорхой хэмжээгээр хамгаалдаг ч нэмэлт тунг хэрэглэснээс хойш 10 долоо хоногийн дараа үр дүн нь 15-25 хувиар буурч магадгүй гэж мэдэгджээ.
| "Омикрон"-оор өвчилсөн ч эмнэлэгт хэвтэх магадлал 70 хувь хүртэл бага байна | ||
| Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.