Шууд Chart

"Бойнг", "Эйрбас", "Америка"-гийн захирлууд 5G сүлжээ нэвтрүүлэх хугацааг хойшлуулах хүсэлт гаргалаа

2021-12-24 10:15:18

Дэлхийн хамгийн том нисэх онгоц үйлдвэрлэгчид Жо Байдены засаг захиргаанд хандаж, онгоцны буудлуудад 5G сүлжээг нэвтрүүлэхийг хойшуулах хүсэлтээ захидлаар илгээлээ. Онгоц үйлдвэрлэгч компаниудын мэдэгдэж байгаагаар 5G сүлжээг нэвтрүүлэх нь агаарын хөлгүүдийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэлээ.

АНУ-ын нисэх онгоцны буудлуудад 5G сүлжээ ашиглалтад орсноор нисгэгчид, үзэгдэх орчин багатай нөхцөлд аюулгүй буулт хийж чадахгүйд хүрнэ. Учир нь онгоц газардах хүртэл зайг хэмжигч багажуудын үйл ажиллагаа доголдоно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Уг мэдэгдлийг "Бойнг", "Эйрбас", "Америка" компанийн гүйцэтгэх захирлууд хийсэн бөгөөд хэрэв ирэх сарын 5-нд төлөвлөгөө ёсоор 5G сүлжээ нэвтэрвэл олон мянган нислэг цуцлагдсаар байх болно гэж дүгнэлээ.

Мөн салбарынхны хийсэн дүн шинжилгээгээр жил бүр олон мянган нислэг хойшлогдохоос гадна нислэгийн чиглэлийг өөр тийшээ эргүүлэхэд хүргэх юм байна. Харин "Бойнг" болон "Эйрбас"-ын захирлууд нисэх онгоцны буудлын ойролцоо суурлигдах 5G сүлжээний хүчин чадлыг хязгаарлаж болох шинэ төслийг боловсруулсан бөгөөд Жо Байдены засаг захиргааг хамтран ажиллахыг уриалжээ.

Онгоц үйлдвэрлэгчид, компаниудын төлөөлөл 5G сүлжээг нэвтрүүлэхийг зөвшөөрсний үр дагавар нь “асар том” байх болно. Учир нь цар тахлын үед доголдож байгаа нисэхийн салбарын хүндрэл дээр “техникийн доголдол” үүсвэл үүнээс гарах үр дагаврыг зөвхөн "бид" үүрэх болно гэжээ.

Мөн АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газраас энэ сарын эхээр нисэх буудлуудад 5G сүлжээг нэвтрүүлэх нь онгоцны газардах зайг хэмжих төхөөрөмжид саад учруулж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Сүлжээний нөлөөлөл нь АНУ-ын 6800 гаруй нисэх онгоц болон онгоц үйлдвэрлэгчдэд хамаарна. Одоогоор Жо Байдены засаг захиргаанаас нисэх буудлуудад 5G сүлжээг нэвтрүүлэхийг хойшлуулах хүсэлтэй байгаа компаниудад ямар нэгэн хариу өгөөгүй байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Бойнг", "Эйрбас", "Америка"-гийн захирлууд 5G сүлжээ нэвтрүүлэх хугацааг хойшлуулах хүсэлт гаргалаа   
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй