Шууд Chart

БНХАУ бодлогын хүүгээ буурууллаа

2021-12-21 13:56:46

Хятадын төв банк бодлогын хүүгээ бууруулснаар тус улсын удааширч байсан эдийн засаг эргэн эргэлтэд орж байна. БНХАУ-ын ардын банк даваа гарагт нэг жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүг 0.05 нэгж хувиар бууруулж, 3.8 хувь болгосноо зарлалаа.

Энэ нь тус банк өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа зээлийн хүүг бууруулсан аж ахуйн нэгжийн зээлийн хүүгийн жишиг үзүүлэлт юм. Өмчийн хөгжил, борлуулалт, хувийн зарцуулалт удааширснаар Хятадын эдийн засаг хурдацтай алдагдалд орсон байна.

Лхагва гарагт банк санхүүгийн байгууллагууд нөөцийн харьцааг бууруулсан. Энэ харьцааг бууруулснаар банкнууд илүү их бэлэн мөнгөтэй болж, илүү их зээл олгоход түлхэц болно гэж бодлого тогтоогчид үзэж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ бодлогын хүүгээ буурууллаа   
Үзсэн: 1017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй