Шууд Chart

Зул сарын баярын аялал Омикроны тархалтыг нэмэгдүүлнэ гэж анхаарууллаа

2021-12-20 14:26:10

АНУ-ын халдварт өвчний мэргэшсэн мэргэжилтэн Энтони Фаучи зул баяраар гэр бүлийнхэндээ айлчлах аялал нэмэгдэж дотооддоо зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр бүрэн вакцинд хамрагдсан хүмүүсийн дунд ч гэсэн Ковид-19-ийн Омикрон хувилбарын тархалтыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ.

Доктор Энтони Фаучи ням гарагт NBC-ийн хэвлэлтэй уулзах үеэрээ "Үүнд эргэлзэх зүйл алга, Омикрон хувилбар дэлхий даяар тархаж байна" гэж мэдэгдсэн. Хүчтэй мутацид орсон хувилбар тархаж байгаа учраас улс орнууд халдварын эсрэг арга хэмжээг чангатгасаар байна. Европт Франц, Герман зэрэг орнууд зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан бөгөөд Нидерландад зул сарын баяраар хатуу хөл хорио тогтоосон.

Судлаачид нэмэлт тун нь хүнд өвчнөөс 85 орчим хувь хамгаална гэж мэдэгдсэний дараа засгийн газрууд вакцинжуулалтын хөтөлбөрөө эрчимжүүлж байна.

Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр доктор Энтони Фаучи вакцин хийлгээгүй хүмүүс ноцтой халдвар авах, эмнэлэгт хэвтэх эрсдэл өндөртэй байна гэж мэдэгдсэн. Цар тахал эхэлснээс хойш АНУ-д коронавирусний 50 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, ковидийн шалтгаантай 800 мянга гаруй хүн нас баржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зул сарын баярын аялал Омикроны тархалтыг нэмэгдүүлнэ гэж анхаарууллаа  
Үзсэн: 831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй