Шууд Chart

Их Британид өдөр бүр 10 мянга гаруй омикроны шинэ тохиолдол бүртгэгдэж байна

2021-12-20 12:19:24

Их Британид өдөрт Омикрон хувилбарын 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг бямба гарагт коронавирусний нийт 90 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс Омикрон хувилбарын 10,059 тохиолдол батлагджээ.

Тус агентлагийн мэдээлснээр энэ хувилбар голчлон Англид тархаж байгаа бөгөөд  долоон хүн нас барж, 85 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж эрүүл мэндийн ажилтнууд мэдэгдлээ. Их Британийн нийслэл Лондон хотод коронавирусний омикрон хувилбарын халдвар 83.4 хувь эзэлж байна.

Лондон хотын захирагч Садик Хан энэ хувилбарын "хурдан" тархалт нь "маш их санаа зовоож" байгаа бөгөөд эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй байгаа нь "мөн санаа зовох асуудал болж байна" гэж мэдэгджээ.

Их Британийн засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх бүлэг хоёр долоо хоногийн дотор эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, эрүүл мэндийн тогтолцоог хүндрүүлэх төлөвтэй байгааг анхааруулжээ. Засгийн газар вакцины нэмэлт тунг нэвтрүүлэх ажлыг хурдасгахыг хичээж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британид өдөр бүр 10 мянга гаруй омикроны шинэ тохиолдол бүртгэгдэж байна   
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй