Шууд Chart

Альцхаймерын эмийг Европын холбоонд хэрэглэхийг зөвшөөрдөггүй

2021-12-19 11:45:56

Европын холбооны эмийн зохицуулагч АНУ-ын Биоген болон Японы Эйсай фирмийн бүтээсэн альцхаймерын эмийг хэрэглэхийг зөвлөдөггүй хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр, "Эмийн гол орц болох Адуканумаб нь альцхаймерын өвчтэй хүмүүсийн тархинд товруу үүсгэдэг амилоид бета хэмээх уургийг бууруулдаг. Уг эм нь уураг тархины эсийг устгахаас сэргийлж, улмаар өвчний явцыг удаашруулдаг гэж үздэг ч эмнэлзүйн сайжруулалттай холбоо тогтоогдоогүй" гэж онцолсон байна.

Түүнчлэн үндсэн судалгааны үр дүн нь хоорондоо зөрчилдсөн бөгөөд эм үр дүнтэй эсэх нь ерөнхийдөө батлагдаагүй гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Альцхаймерын эмийг Европын холбоонд хэрэглэхийг зөвшөөрдөггүй   
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй