АНУ-ын сенат Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орноос импортлох бараа бүтээгдэхүүнд хориг тавилаа. Учир нь тус бүс нутагт албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа гэж БНХАУ-ын засаг захиргааг буруутган, ийнхүү зарчмын хувьд хориглох тухай хуулийн төслийг батлахаар санал хураалт явуулжээ.
Энэхүү хуулийг батлахын тулд Ерөнхийлөгч Жозеф Байденаар гарын үсэг зуруулахаар тогтоомжийг Цагаан ордон руу илгээсэн байна. Энэ хуулийн төслийг төлөөлөгчдийн танхим аль хэдийн баталсан. Төсөлд импортын бүх барааг хамруулжээ.
АНУ Шинжаан-Уйгарын бүс нутагт үйлдвэрлэсэн хөвөн болон боловсруулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнүүдийг импортлохыг одоогоор хориглож байгаа. Мөн уг хуулийн төсөлд тухайн бүс нутгаас бүтээгдэхүүн импортлохыг хүссэн аж ахуйн нэгжүүдээс уг барааг албадан хөдөлмөргүйгээр үйлдвэрлэсэн болохыг нотлох баримт бүрдүүлэхийг үүрэг болгожээ.
Энэ сарын эхээр Жозеф Байдены засаг захиргаа Бээжингийн Өвлийн олимп, паралимпийг дипломат аргаар бойкотлохоо зарласан. Учир нь БНХАУ муслимын шашинтнууд болон бүс нутгийн бусад цөөнхийн эсрэг үйлдсэн хоморголон устгах, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна гэж АНУ буруутгаж байгаа юм.
АНУ-ын энэ алхам Бээжингийн эсэргүүцлийг төрүүлэх магадлал өндөр байгааг олон улсын ажиглагчид онцолж байна. Харин энэ үйлдлийн дараа БНХАУ АНУ-ын эсрэг арга хэмжээ авч магадгүй гэж анхаарууллаа. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэлдээ, “Вашингтоныг үндэсний аюулгүй байдлын үзэл санааг хэтрүүлэн хөгжүүлж, экспортын хяналтыг урвуулан ашиглах шалтаг гаргаж байгаад харамсаж байна” гэдгээ илэрхийлээд алдаагаа даруй засахыг уриалжээ.
Тэрбээр мөн өөрийн орны байгууллага, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд БНХАУ шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгдлээ.
| АНУ: Уйгурын бүх импортын бараанд хориг тавина | ||
| Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.