Шууд Chart

Нидерландад зул сарын баяраар хөл хорио тогтооно

2021-12-19 11:26:39

Нидерланд улсад коронавирусний Омикрон хувилбарын тархац нэмэгдэж байгаа учраас ням гарагаас эхлэн хатуу хөл хорио тогтоолоо. Зайлшгүй шаардлагатай дэлгүүр, баар, үсчин, биеийн тамирын заалнаас бусад олон нийтийн газруудыг 1 дүгээр сарын дунд үе хүртэл хаахаар болжээ.

Тодруулбал, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте хөл хорио тогтоох арга хэмжээ авахаас өөр арга байсангүй гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Тэрбээр бямба гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр "Үүнийг нэг өгүүлбэрээр дүгнэвэл, Нидерланд маргаашаас дахин хөл хорионд орно. Шинэ журмын дагуу хүмүүсийг аль болох гэртээ байхыг уриалж байна” гэж мэдэгдсэн.

Оршуулах ёслол, хүнсний бүтээгдэхүүний захууд, үзэгчидгүй мэргэжлийн спортын тэмцээнээс бусад арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.

Мутацид орсон хувилбармаш ихээр тархаж байгаа тул Европын орнууд хязгаарлалтыг чангатгасаар байна. Франц, Ирланд, Герман улсууд мөн халдварыг таслан зогсоох арга хэмжээг зарлалаа. Омикрон хувилбар нь Европт "гэрлийн хурдаар тархаж" байгаа бөгөөд ирэх оны эхээр Францад давамгайлах магадлал өндөр гэж Францын Ерөнхий сайд Жан Кастекс анхаарууллаа.

Европын холбооны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Европт 89 сая гаруй шинэ тохиолдол илэрч, ковид өвчний шалтгаантай 1,5 сая хүн нас баржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нидерландад зул сарын баяраар хөл хорио тогтооно   
Үзсэн: 801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй