Их Британиас бизнес болон аялал жуулчлалын зорилгоор ирэх зорчигчдыг нэвтрүүлэхийг хориглоно гэж Францын Засгийн газар пүрэв гарагт мэдэгдлээ. Гэхдээ энэ нь Францын иргэд болон Францаар дамжин эх орондоо буцаж байгаа европын бусад орны иргэдэд хамаарахгүй юм.
Шинэ дүрмийн дагуу Их Британиас ирсэн бүх хүн вакцинжуулалтын статусаас үл хамааран 24 цагийн өмнө өгсөн шинжилгээний хариуг шаардах юм. Мөн Францад нэвтэрсний дараа долоо хоногийн турш өөрийн зардлаа даан тусгаарлах шаардлагатай боловч тус улсад ирсний дараа өгсөн шинжилгээ нь сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах хугацааг 48 цаг хүртэл бууруулах юм байна.
Сүлжээний дэлгүүрүүдийн нийлүүлэлтэнд саад учруулахгүйн тулд ачааны машины жолооч нар эдгээр шаардлагаас чөлөөлөгдөнө.Өнгөрсөн оны 12 дугаар сард Франц улс коронавирусний өөр нэг хувилбар тархсаны улмаас нэвтрэхийг хязгаарлаж байсан. Энэ үед ачааны машинууд Довер хоолойн Британийн талд урт цуваа үүсгэж байсан юм.
| Франц Их Британиас ирэх зорчигчдод хязгаарлалт тавина | ||
| Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.