Шууд Chart

НҮБ-ын тэргүүн улс орнуудыг цар тахлын эсрэг хамтран ажиллахыг уриаллаа

2021-12-17 17:22:19

ДЭМБ-аас 2021 оны эцэс гэхэд дэлхийн хүн амын 40 хувийг вакцинд хамруулна. Харин 2022 оны дунд үе гэхэд 70 хувийг вакцинжуулах зорилт тавьсан. Гэвч энэ оны төлөвлөгөөт хугацаа дуусахад хоёр долоо хоног үлдсэн байхад 98 улс вакцинжуулах зорилтыг биелүүлж чадаагүй байгаад НҮБ-ын тэргүүн шүүмжлэлтэй хандаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн 40 улс орон хүн амынхаа вакцинжуулалтын 10 хувьд хүрч чадаагүй байна. Зорилтот хэмжээнд хүрэхийн тулд вакцины 1.6 орчим тэрбум нэмэлт тун шаардлагатай гэж ДЭМБ мэдэгджээ.

“Вакцины тэгш бус хуваарилалт нь хүмүүсийн эрүүл мэнд, цаашлаад эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Улс орнууд одооноос эхлэн цар тахлыг дуусгахын тулд нэгдмэл байдлыг бий болгох хэрэгтэй. Хэрэв тэгж чадахгүй бол бид бүгд хохирогч болно гэдгийг ойлгоно гэж найдаж байна” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байр сууриа илэрхийлсэн. Мөн олон улсын санхүүгийн системийг шинэчлэх шаардлагатай байгааг онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын тэргүүн улс орнуудыг цар тахлын эсрэг хамтран ажиллахыг уриаллаа  
Үзсэн: 841 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй