Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Оман улсын Султан Хайтам бин Тарикийг Лондон хотын төв байрандаа хүлээн авч уулзлаа.
Лондон хотын төв байранд болсон уулзалтаар, хоёр талын удирдагчид олон талын асуудлыг хөндсөн байна. “Ковид-19” цар тахлын улмаас тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, эдийн засгийн сэргэлтийг нэмэгдүүлэх хүчин чармайлтын талаар ярилцжээ. Оман дахь Их Британийн цэргийн бааз стратегийн хувьд чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхээр тохиролцов.
Уулзалтаар Британи, Оман улсад сэргээгдэх технологид хөрөнгө оруулах боломжуудыг онцлон тэмдэглэжээ. Мөн тэд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Йемений хямрал болон Ираны цөмийн хэлэлцээрийг сэргээх зорилготой Венад болсон хэлэлцээ зэргийг хөндсөн байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Султан Хайтам нар, 2022 онд болох Их Британи-Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтыг хүлээж, нягт хамтран ажиллахаа амласан тухай Британийн Засгийн газрын сайтад мэдэгдсэн байна.
| Их Британийн Ерөнхий Сайд Оманы Султаныг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.