Энэхүү уулзалт нь холбоотон орнуудын харилцааг илүү шинэ түвшинд хүргэх, ялангуяа хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх зорилготой уулзалт байдаг юм.
Уулзалтын тухай Японы Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ удаагийн уулзалтад Японы талаас Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса, Батлан хамгаалахын сайд Киши Нобүо нар оролцоно. Харин Америкийн талаас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар ирэх сарын 7-ны өдөр 2+2 хэлбэрийн яриа хэлэлцээ хийхээр товлоод байна. Мөн Японы талаас Тайванийн хоолойн энх тайван болоод аюулгүй байдал, мөн Япон улс АНУ-ын цэргүүдийг эх орондоо байршуулах зардлын хэмжээгээ нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөж хэлэлцэнэ гэж Токиогийн хэвлэлүүд онцолж байна.
Энэ удаагийн уулзалтыг Энэтхэг, Номхон далайн бүс нутагт өргөжин тэлж байгаа БНХАУ-ын цэрэг-батлан хамгаалах салбар болоод эдийн засгийн хүч нөлөөний эсрэг Жо Байдены засаг захиргаа холбоотнуудтайгаа бодлогоо уялдуулах зорилготой гэж улс төрийн хүрээнд харж байна.
Холбоотон орнуудын хувьд хамгийн сүүлд өнгөрсөн 3 дугаар сард 2+2 хэлбэрийн яриа хэлэлцээг Токио хотноо хийж байсан. Тухайн үеийн талуудын уулзалт Цагаан ордны Тэргүүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших түүний засаг захиргааны Ази дахь холбоотон орнууддаа хийсэн анхны айлчлал байсан юм.
| Япон, АНУ-ын сайд нарын “2+2” яриа хэлэлцээ болно | ||
| Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.