ХБНГУ-ын канцлер Олаф Шольц парламентад анхны бодлогын илтгэлээ тавилаа. Тэрбээр Герман улсын Эвслийн шинэ Засгийн газар, цар тахлын өмнөх амьдралын хэмнэл рүү орох алхмуудыг цаг алдалгүй хийж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Канцлер Олаф Шольц анхны бодлогын илтгэлээ тавих үеэрээ сүүлийн долоо хоногт тогтоосон хязгаарлалт үр дүнтэй байж халдварын тохиолдлууд мэдэгдэхүйц буурч байгааг онцолжээ. Мөн шинэ канцлер арваннэгдүгээр сард амласан 30 сая тун вакциныг энэ оны эцэс гэхэд худалдан авах бүрэн боломжтой гэж мэдэгдсэн байна.
Герман улсын Эвслийн шинэ Засгийн газар цар тахлын өмнөх хэвийн амьдралд шилжихэд шаргуу ажиллана гэдгээ амласан. Олаф Шольцын Засгийн газар шүүмжлэлд нээлттэй хандана. Харин нийгэмд өөрсдийн үзэл бодлыг тулгах гэсэн цөөнхийн бүлгийг тэвчихгүй гэж байр сууриа илэрхийлжээ.
Мөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллах нь шинэ Засгийн газрын гол үүргүүдийн нэг. Үүний зэрэгцээ Герман улс дотооддоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, түрээсийн үнийн өсөлтийг зогсоох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэдгээ анхны бодлогын тайлангийн үеэрээ мэдэгдсэн байна.
Олаф Шольц мөн ОХУ Украины хилийн маргаан дээр хурцадмал байдал нэмэгдэж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
| ХБНГУ-ын канцлер Олаф Шольц парламентад анхны бодлогын илтгэлээ тавилаа | ||
| Үзсэн: 805 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.