Шууд Chart

ДЭМБ: Омикрон хувилбар дэлхийн 77 улс оронд илрээд байна

2021-12-15 14:34:33

ДЭМБ-ын тэргүүн Женев дэх төв байрнаас мэдэгдэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ хүмүүст Омикрон хувилбарыг тоолгүй өнгөрөөж, хөнгөн гэж үзэхгүй байхыг уриаллаа. Мөн вакциныг дэлхийн улс орнуудад эрх тэгш, тэнцүү хуваарилах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн байна.

ДЭМБ-ын тэргүүн Женев дэх төв байрнаас сэтгүүлчдэд хэлэхдээ, "Одоогийн байдлаар коронавирусний шинэ хувилбар нь дэлхийн 77 оронд бүртгэгдээд байна. Магадгүй Омикрон хувилбар нь зарим улс оронд далд хэлбэрээр ч байж болзошгүй гэж санаа зовниж байна. Мөн энэ нь коронавирусний өмнөх хоёр хувилбараас хурдтай тархаж байна. Хэрэв шинэ хувилбарын эрсдэл нь өндөр бол цар тахалд бэлтгэлгүй байсан эмнэлгийн тогтолцоог дахин дарангуйлж болзошгүй" гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр ирэх онд дэлхийн улс орнуудад вакцины тэгш бус хуваарилалт дахин давтахгүй байх тал дээр санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Омикрон хувилбар дэлхийн 77 улс оронд илрээд байна   
Үзсэн: 1252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй