Шууд Chart

АНУ-ын Сенатын хороо Боинг компанид тавигдах хяналт сул байгааг шүүмжиллээ

2021-12-15 13:51:01

АНУ-ын Сенатын хороо Боинг компанийг хурцаар шүүмжилж, шинэ онгоц бүтээх явцад нь ноцтой сул талууд байгааг анхааруулсан тайланг гаргалаа.  Мөн тус компанийн шинэ онгоцыг “аюулгүй” гэж баталгаажуулсан Холбооны нисэхийн удирдах газрыг Сенатын хороо шүүмжилсэн байна.

Өнгөрсөн жилүүдэд, Боинг 737 Макс загварын онгоц хоёр удаа осолдож, 346 хүний амийг авч одсонтой холбогдуулан, АНУ-ын сенатын хороо, нисэхийн удирдах газрын “шинэ” дүгнэлтийг шүүмжилжээ. Зохицуулагчид сүүлийн жилүүдэд аюулгүй байдлын үүднээс 737 Макс болон  787 гэсэн хоёр онгоцыг “гэрчилгээжүүлсэн” баримт бичигт тулгуурлан уг тайланг гаргасан байна.

Уг тайланд,  Боинг компани урьдын асуудал зөрчлүүдээ шийдвэрлэхэд нь холбооны нисэхийн удирдах газар хяналттай ажилласан гэж өөрсдийгөө тодорхойлсныг буруушаажээ. Нийт 97 хуудас бүхий Нисэхийн аюулгүй байдлын тухай мэдээлэгчийн тайланд,

- Холбооны нисэхийн удирдлагын газраас Боинг-737 Макс болон 787 Дриймлайнер онгоцыг бүтээх явцад техникийн тодорхой туршлагатай инженерүүдийг үл тоомсорлож, хассан гэж мэдэгджээ. Мөн 737 мaкс загварыг нислэгийн аюулгүй байдал хангаагүй байхад нь нисэхийг зөвшөөрсөн нь, хожим хоёр осол гарах шалтгаан болсон,

- Онгоцны системийн алдааг баталгаажуулах явцад холбоотой алдааг холбооны нисэхийн удирдлагын газар нуусан,

- Нисэхийн удирдлагын газар,  Боинг-д гэрчилгээ олгох хөтөлбөрийг хянаж чадаагүй бөгөөд “Боинг” өөрийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаажуулсан. Энэ нь  “Боинг “компани "өөрөө өөрийнхөө гэрийн даалгаврыг шалгаж дүн тавьсан гэсэн үг хэмээжээ.

Мөн сенатын хорооны тайланд, Холбооны нисэхийн удирдлагын газар нь аюулгүй байдлын хяналтыг сулруулсан гэж үзсэн аж. Боинг-737 Макс загварын онгоцны ослын улмаас тус компани 20 тэрбум долларын илүү зардал гаргасан гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард Боинг компани,  АНУ-ын Хууль зүйн яамтай 2.5 тэрбум долларын торгууль, 737 Макс онгоцны ослын улмаас нөхөн олговор олгох зэрэг торгуулийг хойшлуулах тохиролцоонд хүрсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Сенатын хороо Боинг компанид тавигдах хяналт сул байгааг шүүмжиллээ  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй