БНСУ-ын Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгийн мэдээ алдуулах тасгийн эмч У Таг Гюгаар ахлуулсан судалгааны хэсгийнхний хийсэн судалгаагаар “Ковид-19” туссан хүний нойргүйдэл 3.3 дахин их болохыг нотолсон байна.
Судалгаанд нас, хүйс бусад мэдрэлийн эмгэг зэрэг олон төрлийн өгөгдлийг оруулсан бөгөөд дэлгэрэнгүй үзвэл эмэгтэйчүүд 3.5 дахин, 40-50 насныхан 4.2 дахин өндөр үзүүлэлттэй гарсан байна.
Мөн ковидын үед тэр болгон эмнэлэг зорин очих хүндрэлтэй тохиолдолд өвчтөнүүдэд боломж олгох үүднээс Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгээс зайны үзлэг зөвлөгөө өгөх үйлчилгээг өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлээд байна.
Уг эмнэлэг нь Америкийн Ньюс викээс зарласан 2021 оны дэлхийн шилдэг 100 эмнэлгийн жагсаалтад багтсан Солонгосын шилдэг 5 эмнэлгийн нэг бөгөөд гадаадын олон орноос оношилгоо болон эмчийн зөвлөгөө авах хүсэлтээ явуулсан хүмүүст холбогдох тасгийн нарийн мэргэжлийн эмчтэйгээ дүрст яриагаар холбогдож эмчилгээний тухай дэлгэрэнгүй зөвлөгөөг 30 минутын туршид авах үйлчилгээг үзүүлдэг байна.
Ялангуяа “Ковид-19” цар тахлын үед ковид туссаны дараах төрөл бүрийн эрүүл мэндийн зөвлөгөөг олон орноос холбогдон мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авсаар байгааг олон улсын эмчилгээний төвийн мэргэжилтнүүд мэдэгдсэн юм.
“Монголын мэдээ” сувгийн БНСУ дахь тусгай сурвалжлагч Э.Ижилболд
| “Ковид-19” туссан хүн нойргүйдэх эмгэг тусах нь 3.3 дахин өндөр болохыг тогтоожээ | ||
| Үзсэн: 903 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.