Энэ сард Хятадын Тяньжин хотод ирсэн нэгэн аялагчаас Омикрон төрлийн коронавирусний халдвар илэрсэн талаар тус улсын төв телевиз мэдээллээ. Энэ нь БНХАУ-ын эх газарт Омикроны халдвар илэрсэн анхны тохиолдол юм.
Тяньжин хотод энэ сарын 9-нд очсон нэгэн аялагчийн коронавирусний шинжилгээ эерэг гарсан гэж Хятадын төв телевиз мэдээллээ. Нарийвчилсан шинжилгээгээр тухайн хүн Омикрон хувилбарын халдвар авсан болох нь тогтоогджээ. Тухайн хүнийг одоогоор эмнэлэгт тусгаарласан байна. Ирэх жил Бээжинд болох өвлийн олимпд бэлтгэж байгаа энэ үед эрх баригчид халдварын тархалтаас ихээхэн сэрэмжилж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусний Омикрон хувилбар нь Дельта хувилбараас илүү хурдан тархдаг болохыг албаны эх сурвалж мэдээлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ням гарагт шинэ хувилбарын талаарх тайланг нийтэлсэн. Уг тайланд Омикроны тохиолдлууд олон нийтийн халдвар дамждаг газруудад Дельтагаас давж гарах магадлалтай гэж тэмдэглэжээ.
Омикроны халдвар авсан хүнд илрэх шинж тэмдгүүд Дельтагийнхаас бага бөгөөд Европын Холбоонд бүртгэгдсэн зарим тохиолдлууд огт шинж тэмдэггүй байгааг ч анхааруулсан байна.
| БНХАУ-ын эх газарт Омикроны анхны тохиолдол бүртгэгдэв | ||
| Үзсэн: 1024 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.