Үүнийг эсэргүүцсэн ард иргэдийн жагсаал улам ширүүсэх төлөвт шилжиж байна.
Ням гарагт Чехийн нийслэл Прага хотод жагсаж, 60 болон түүнээс дээш насны зарим бүлэгт зориулсан коронавирусний хязгаарлалтыг эсэргүүцсэн хэдэн мянган иргэний жагсаал боллоо. Жагсаалд оролцогчид цагдаа нарын шаардлагыг биелүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг эсэргүүцэж амны хаалт зүүгээгүй байна. Одоогийн байдлаар нэг иргэнийг баривчлан саатуулжээ. Чех улсын Засгийн газар долоо хоногийн эхээр 60-аас дээш насныхан, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын албан хаагчид болон анагаахын оюутнуудыг заавал вакцин хийлгэх шинэ захирамжийг гаргасан. Уг захирамж нь гуравдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл дээрх шийдвэр хэрэгжихгүй байх магадлалтай гэж барууны хэвлэлүүд мэдээлж байна.
Бүгд найрамдах Чех улсын Эвслийн шинэ Засгийн газар ирэх долоо хоногт тангараг өргөх төлөвтэй байна. Шинээр байгуулагдах Эвслийн Засгийн газар ахмад настнуудын вакцинжуулалтын гэрчилгээтэй холбоотой шийдвэрийг цуцлах боломжтой. Одоогийн байдлаар 10 сая хүн амтай тус улсын нийт хүн амын 60.3 хувь нь л вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа юм.
| Чех улсад вакцинжуулалтын гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал боллоо | ||
| Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.