“Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар БНХАУ-ын “албадлагын эдийн засгийн бодлого” гэж нэрлээд байгаа зүйлд санаа зовниж байгаагаа илэрхийлэв. Энэ нь хөгжиж байгаа орнуудад худалдааны бодлого, их хэмжээний зээл олгох замаар БНХАУ дэлхий дахинд өөрийн нөлөөгөө нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж буй оролдлого юм.
"Их долоо”-ийн бүлгийн сайд нар анх удаа Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орны сайд нар болон Австрали, Өмнөд Солонгосын сайд нарыг Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудлаар хуралд оролцож, хэлэлцэхийг урьсан юм.
Зарим оролцогч цахимаар оролцож, хуулийн засаглалд суурилсан, эрх чөлөөтэй, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг хадгалахын чухлыг, ач холбогдлыг хэлэлцсэн байна. Тэд мөн бүс нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллахаа дахин нотолжээ.
"Их долоо”-ийн бүлгийн сайд нар Умард Солонгосыг "өдөөн хатгасан үйлдлээс зайлсхийхийг" дахин уриалсныг хурлын даргалагч мэдэгдэлдээ онцолсон.
Мэдэгдэлд Пхеньян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн бүх хууль бус хөтөлбөрөөсөө бүрэн, баталгаатай, эргэлт буцалтгүй татгалзах тодорхой зорилгыг баримтлан дипломат харилцаа тогтоохыг уриалжээ.
Даргалагчийн мэдэгдлээс гадна “Их долоо”-ийн Гадаад хэргийн сайд нар Москва их хэмжээний цэрэг цуглуулсан асуудал, Орос, Украины хилийн дагуух цэргийн хурцадмал байдлын талаар хамтарсан мэдэгдэл хийлээ.
| “Их долоо”-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын ээлжит уулзалт өндөрлөлөө | ||
| Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.