Шууд Chart

АНУ болон өрнөдийн орнууд Бээжингийн олимпын эсрэг дипломат хориг зарлалаа

2021-12-13 16:14:16

АНУ болон Өрнөдийн орнууд Хятадыг хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэсэн үндэслэлээр ирэх оны эхээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох Өвлийн олимпын наадмын эсрэг дипломат хориг зарлалаа. Ингэснээр тэдгээр орнууд байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч “АНУ албан ёсны төлөөлөгч Олимпод илгээх нь Хятадын эрх баригчид Шиньжан Уйгарт хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа бодлогыг дэмжсэн алхам болно” гэж олимпыг бойкотлох шийдвэрээ тайлбарлалаа. Энэ шийдвэрийг АНУ-ын улс төрийн гол хоёр намын хууль тогтоогчид талархан хүлээн авчээ. Харин Хятадын Засгийн газар хатуу хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж, энэ алхам хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлнө гэдгийг анхаарууллаа.

Олон улсын олимпын хороо тус улсын улс төрийн шийдвэр гэдэг үүднээс Бээжингийн олимпод албан ёсны төлөөлөгчдөө оролцуулахгүй байх АНУ-ын шийдвэрийг хүндэтгэж байгаагаа илэрхийллээ. Америкийн дараа Австрали, Британи, Канад зэрэг орон ижил шийдвэр гаргасан. Улс орнуудын шийдвэрийн дараагаар Хятадын эрх баригчид  эдгээр улс орны 2022 оны Бээжингийн олимпд оролцох, оролцохгүй нь Бээжингийн олимп амжилттай болох эсэхэд нөлөөлөхгүй. Спортын үйл ажиллагааг улс төржүүлж байна гэж буруутгасан байр суурь илэрхийллээ.

Олимпын наадамд дэлхийн улс орнууд албан ёсны төлөөлөгчөө илгээж, улс төрийн түвшинд ямар хандлага харилцаатай байгаагаа илэрхийлдэг уламжлал байдаг. Өөрөөр хэлбэл улс орнуудын хоорондын харилцаа ямар байгаа вэ гэдгийг илэрхийлдэг. Өмнө нь хүйтэн дайны үед ЗХУ Афганистанд цэргээ оруулсан шалтгаанаар АНУ 1980 оны Москвагийн олимпын наадмын эсрэг бүрэн хориг зарлаж, албан ёсны төлөөлөгч болон тамирчдаа оролцуулаагүй тохиолдол бий. Хариуд нь Зөвлөлт болон түүний холбоотнууд 1984 оны Лос Анжелесын зуны олимпын наадмыг бойкотлож байжээ.

“Өнөөгийн нөхцөлд дэлхийн бодлогод нөлөөлөгч гол гол орнуудын харилцаа ямар түвшинд байна вэ гэдэг нь зөвхөн энэ олимпын наадмын хүрээнд илэрч байгаагаас биш ер нь өмнөх зууны хүйтэн дайны уур амьсгалтай байна. Өмнө нь тогтсон дэлхийн дэг журамд захирагдахгүй, өөр өөрсдийн дэг журмаар явах гэсэн улс орнуудын өрсөлдөөн тод илэрч байна” гэж шинжээчид олимпын наадмыг дипломат түвшинд бойкотлох эдгээр шийдвэрийг дүгнэж харж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ болон өрнөдийн орнууд Бээжингийн олимпын эсрэг дипломат хориг зарлалаа  
Үзсэн: 684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй