Шууд Chart

Афганистаны парламентын 69 эмэгтэй гишүүний 60 нь улсаасаа дүрвэжээ

2021-12-11 15:41:20

Талибаны дэглэм тогтсон Афганистан улсад хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаад олон улс анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, Афганистаны парламтентын гишүүн байсан 69 эмэгтэйн 60 нь улсаасаа дүрвэн гарсан гэдэг баримтыг "BBС" агентлаг онцолсон юм.

Харин үлдсэн 9 эмэгтэй гишүүн Афганистанд нуугдан амьдарч байна. Парламентын эмэгтэй гишүүдийн хувьд Афганистан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэлээ. Тус агентлаг хүний эрхийн өдрөөр эмэгтэй гишүүдийн төлөөллөөс ярилцага авсан бөгөөд тэдний хувьд одоо ч Афганистаны охид, эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудлын талаар дэлхий дахинд таниулж, бодит өөрчлөлтийн төлөөх кампанит ажлыг зохион байгуулахыг хүсч байна гэлээ.

Афганистанд үлдсэн эмэгтэй гишүүдийн хувьд нүүрээ халхалж явдаг нь тэднийг бусдад танигдах эрсдэлээс бүрэн хамгаалдаг байна. Талибанчуудын хувьд мөн эмэгтэйчүүдээс гивлүүрээ авахыг шаарддаггүй нь тэдэнд амьд явах баталгаа болж байна гэжээ.

Зөвхөн парламентын эмэгтэй гишүүд гэлтгүй эрэгтэй гишүүдийн хувьд ч дийлэнх нь 5000 афган дүрвэгчийг хүлээж авч ажиллах хүчний дутагдлаа нөхнө гэж мэдэгдсэн Канад руу очих хүсэлтэй байгааг "BBC" агентлаг онцлох мэдээндээ дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Афганистаны парламентын 69 эмэгтэй гишүүний 60 нь улсаасаа дүрвэжээ  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй