Шууд Chart

АНУ, Их Британи, Канад, Австрали улс 2022 оны Бээжингийн өвлийн олимпод улстөрчдөө илгээхгүй

2021-12-11 15:36:15

АНУ-ын Засгийн газраас БНХАУ нь хүний эрх зөрчсөн хэмээн Бээжингийн өвлийн олимпыг дипломат аргаар бойкотлохоо мэдэгдсэний дараа Их Британи, Канад, Австрали улс мөн дипломат бойкот зарлахаа мэдэгдлээ.

Эдгээр улсын зүгээс БНХАУ-ыг хүний эрхийг дээдлэхийг шаардаж байгаа юм. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадам ойртож байгаа энэ үед  БНХАУ уйгурчуудад хандаж байгаа хандлагын талаарх олон улсын дарамт шахалт нэмэгдэж, идэвхтнүүд наадмыг бойкотлохыг уриалж байна.

Мөн өнгөрсөн хугацаанд ч АНУ, Европын холбоо, Канад, Их Британи зэрэг улсууд Шинжаанд хүний эрхийг зөрчигдсөн гэж үзэж, БНХАУ-ын холбогдох албаныханд хориг арга хэмжээ авахаа зарлаж байсан юм. Тэгвэл БНХАУ-ын зүгээс хүний эрхийг зөрчсөн гэх мэдэгдлийг эрс няцааж, Шинжааны хуарангууд нь шашны хэт даврагч үзэл, терроризмыг таслан зогсоох зорилготой сайн дурын “мэргэжлийн сургалтын төв” гэдгийг онцоллоо.

БНХАУ-аас Их Британид суугаа Элчин сайд Жэн Зегуан "Хятад улсын нэр хүндийг гутаах зорилготой улс төрийн манипуляци" гэж мэдэгдээд байна. Мөн БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр "Хятадын эсрэг тавилттай жүжиг гэж мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Их Британи, Канад, Австрали улс 2022 оны Бээжингийн өвлийн олимпод улстөрчдөө илгээхгүй  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй