2022 оны өвлийн олимпын наадмын бамбарын аялал Бээжингийн шуудан, харилцаа холбооны их сургуулиас эхэллээ. Цар тахлын улмаас өвлийн олимпын бамбарын буухиаг гурван хоног болгон богиносгожээ.
Хятадыг тойрох бамбарын буухиа нь хэдэн сар үргэлжилдэг үндэсний хэмжээний аялал юм. Харин энэ удаагийн өвлийн олимпын бамбарын буухиа 1960-аад оны сүүлчээс хойших хамгийн богино хугацаа болж байна гэж тус улсад бамбарын аялал эхлэх үеэр зохион байгуулагчид хэлсэн байна.
Харин 1960 онд АНУ-ын “Скво хөндийд” болсон өвлийн олимпын бамбарын буухиа 19 хоног үргэлжилсэн байдаг юм байна. Энэ удаагийн өвлийн олимпын бамбар 2022 оны хоёрдугаар сарын 2-4-ний хооронд Бээжин, Янчин, Жанжиаку зэрэг тэмцээний гурван бүсэд зочилно.
Нийт 1200 орчим бамбар зөөгч оролцох юм байна. Аравдугаар сарын 18-нд Грекийн Эртний Олимпи хотод болсон “Бээжин-2022” бамбар асаах ёслолын ажиллагаа Хятад дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцсэн тэмцэгчдийн улмаас тасалдсан.
Жагсаалд оролцсон гурван жагсагчийн шүүх хурлыг хоёрдугаар сарын 3-нд буюу олимпын албан ёсны нээлтийн ёслолоос нэг хоногийн өмнө болох юм байна.
| “Бээжин-2022” өвлийн олимпын бамбарын аялал үргэлжилж байна | ||
| Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.