БНХАУ Улсын эмнэлгийн бүтээгдэхүүний зохицуулагч захиргаа, Анагаахын шинжлэх ухааны Цинхуа их сургууль болон Хятадын био шинжлэх ухааны компани хамтран боловсруулсан коронавирусний эсрэг биетийн эмчилгээг зөвшөөрснөө мэдэгджээ. Энэ нь
Эсрэг биетийн эмчилгээг “Брий-196” болон “Брий-198” гэсэн хоёр өвөрмөц цусны цагаан эсээс гарган авчээ. Энэ төрлийн эмчилгээ нь эмнэлзүйн туршилтаар өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх, нас баралтыг бууруулахад 80 хувийн үр дүнтэй болохыг харуулсан гэж судалгааны багийнхан пүрэв гарагт зарласан. Эмчилгээг гарган авахад “Ковид-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсээс ялган авсан эсрэг биетийг ашиглажээ.
Судалгааны багийн ахлагч Жан Линки хэлэхдээ "Хүмүүсийн дархлааны түвшин вакцин хийлгэсний дараа буурдаг тул дахин вирусний халдвар авч байна. Ийм нөхцөлд эсрэг биетийн эмчилгээ нь чухал нэмэлт үүрэг гүйцэтгэнэ” гэж мэдэгджээ.
Мөн Эмнэлзүйн багийнхан олон улсын стандартын дагуу дотоод болон гадаадад маш үр дүнтэй эмнэлзүйн туршилтуудыг явуулсан гэж Цинхуа их сургуулиас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн эсрэг биетийн эмчилгээ нь “Омикрон” хувилбарт хэр нөлөөтэй болохыг судалж байгаа. Судалгааны үр дүн ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа гарах төлөвтэй байгааг био шинжлэх ухааны компани мэдэгдсэн юм.
| БНХАУ коронавирусний анхны эсрэг биетийн эмчилгээг зөвшөөрлөө | ||
| Үзсэн: 2084 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.