Шууд Chart

Их Британи улс цар тахлын үед "Б төлөвлөгөө"-ний хязгаарлалтад шилжихээ мэдэгдлээ

2021-12-09 13:18:04

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон лхагва гарагт Лондон хотын Даунинг Стритийн төв байранд мэдэгдэл хийлээ. Тэрбээр коронавирусний Омикрон хувилбарын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед цар тахлын үеийн "Б төлөвлөгөө"-ний хязгаарлалтад шилжихээ мэдэгдсэн байна.

Тодруулбал, ирэх долоо хоногоос эхлэн Их Британид хязгаарлалтын “Б төлөвлөгөө” хэрэгжиж эхэлнэ. Энэ нь зул сарын баярын үед хатуу хөл хорио тогтоохгүй. Харин иргэд гэрээсээ ажиллах ажиллах юм. Мөн ресторан, дэлгүүр зэрэг үйлчилгээний газруудад амны хаалтыг заавал зүүнэ. Кино театр, спортын арга хэмжээнд оролцохдоо вакцины гэрчилгээг заавал шаардана гэдгийг мэдэгдсэн байна.

Омикрон, өмнөх Делта хувилбараас хамаагүй хурдан тархаж байгааг харж байна. Энэ үед бид хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй” гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ хэллээ.

Одоогоор Их Британи улсад сүүлийн гурван хоногт “Омикрон” хувилбар эрчимтэй тархаж шинэ хувилбарын халдварын тоо 568 болж бүртгэгджээ. Хэрэв шинэ хувилбарын тархалтыг удаашруулахгүй бол “Омикрон”-оос үүдэн өдөрт 1000-аас 2000 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж болзошгүй гэж засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх хорооны хуралдаанаас нийтэлсэн тэмдэглэлд дурджээ.

Мөн Ерөнхий сайд Борис Жонсон Даунинг Стрит-д хийсэн мэдэгдлийнхээ үеэр цаашид вакцинжуулалтын ажлыг эрчимтэй өргөжүүлэх арга хэмжээ авна гэдгээ хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар Их Британи улсад вакцины бүрэн тунд 46.6  сая хүн хамрагдсан байна. Тус улс хүн амынхаа 69 хувийг дархлаажуулалтад хамруулаад байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи улс цар тахлын үед "Б төлөвлөгөө"-ний хязгаарлалтад шилжихээ мэдэгдлээ   
Үзсэн: 1121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй