Шууд Chart

БНСУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөлөө

2021-11-26 14:38:15

БНСУ-ын төв банк энэ он гарснаар хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ өсгөлөө. Өнөөдөр тус улсын Төв банк бодлогын хүүгээ 0.25 нэгжээр, 1 хувьд хүргэснээ мэдээллээ. Бодлого боловсруулагчид цар тахлын дараах сэргэлт болон инфляцийн өсөлтийг тэнцвэржүүлэхийг хичээж байгаа энэ үед ийм алхам хийсэн нь хамгийн зөв алхам гэж мэдэгдсэн байна.

Мөн БНСУ-ын Төв банкны мэдэгдэлд “Солонгосын эдийн засгийн сэргэлт тогтвортой үргэлжилсээр байна. Энэхүү сэргэлтийг тогтвортой байлгах, хэрэглээний үнийн инфляцийг дунд хугацаанд тогтворжуулах зорилгоор мөнгөний бодлого дээр анхаарч ажиллана" гэж дурджээ.

Өнгөрсөн наймдугаар сард тус улс цар тахал эхэлснээс хойш бодлогын хүүгээ өсгөсөн Азийн анхны улс болсон юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөлөө  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй