Шууд Chart

Германд “Гэрлэн дохио Засгийн газар" байгуулагдлаа

2021-11-26 13:49:20

Ангела Меркелийн эрин үеийг дуусгаж, шинэ эвсэл байгуулах гэрээ байгуулснаа Социал Демократ намын дарга Олаф Шольц зарлалаа. Шинээр байгуулагдсан "Гэрлэн дохио Засгийн газар"-ын төлөвлөгөөнд 2030 он гэхэд нүүрсний хэрэглээг зогсоох, мөн 2030 он гэхэд 15 саяас доошгүй цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг Германы зам дээр явуулах зорилт тавьжээ.

Германы Социал Демократ нам, Ногоон нам, Чөлөөт ардчилсан нам зэрэг гурван нам нийлж, шинэ эвсэл байгуулах хэлцэлд хүрсэн бөгөөд эвслийг удирдах Олаф Шольц хэвлэлийн хурлын үеэр улаан, шар, ногоон гэж бэлгэдсэн "Гэрлэн дохио Засгийн газар" байгуулагдлаа гэж мэдэгджээ.

"Гэрлэн дохио Засгийн газар" нь дөрвөн жилийн хугацаанд хийх, алсын хараагаа тодорхойлсон бөгөөд түүнийгээ одоо намын бусад гишүүддээ танилцуулах гэж байна.

Германы шинэ канцлер Олаф Шольц ирэх сарын эхээр канцлерын тангарагаа өргөнө. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германд “Гэрлэн дохио Засгийн газар" байгуулагдлаа   
Үзсэн: 784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй