Шууд Chart

АНУ БНХАУ-ын 10 компанийг хар жагсаалтад орууллаа

2021-11-26 13:39:13

АНУ-ын Хөдөлмөрийн яам БНХАУ-ын арван компанийг хар жагсаалтдаа нэмж орууллаа. Хар жагсаалтад орсон компаниуд БНХАУ-ын армийн квант тооцооллын хөтөлбөрийг хөгжүүлэхэд тусалж байна АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас мэдэгдсэн юм.

Тухайлбал, "БНХАУ-д төвтэй найман технологийн компанийг тус улсын армийн квант тооцооллын хөтөлбөрийг хөгжүүлж, АНУ-ын цэргийн мэдээллийг олж авахыг оролдсон" гэх үндэслэлээр "Аж ахуйн нэгжийн хар жагсаалт"-д нэмж оруулсан байна.  

АНУ-ын энэхүү алхам Тайванийн болон бусад асуудлаар БНХАУ-тай хурцадмал байдал үүссээр байгаатай холбоотой юм гэж зарим ажиглагч үзэж байна. Энэ сарын эхээр болсон хоёр орны удирдагчдын цахим дээд хэмжээний уулзалтын хүрээнд хоёр улсын хооронд үүссэн хурцадмал асуудлуудыг шийдэх олон зүйлс яригдсан ч бодит байдалд огт хэрэгжихгүй гэж зарим ажиглагч үзэж байсан юм.

Энэхүү аж ахуйн нэгжийн хар жагсаалтыг АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа анхлан, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх нэрийдлээр гаргасан. АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд өгүүлснээр  зөвхөн Хятадын 10 компани ч биш Пакистан улсад үйл ажиллагаа явуулдаг бусад улсын 16 хувь хүн, аж ахуйн нэгжийг "Пакистаны цөмийн үйл ажиллагаанд оролцсон" гэх үндэслэлээр хар жагсаалтад оруулсан байна.

Ингэснээр АНУ-ын аж ахуйн нэгжүүдийн хар жагсаалтад Хятад, Япон, Пакистан, Сингапурын нийт 27 аж ахуйн нэгж шинээр нэмэгджээ. Үүний нэг нь ОХУ-ын байгууллага байна. Тодруулбал, Москвагийн Физик Технологийн Хүрээлэнг тус  жагсаалтад нэмж оруулжээ.

Харин үндэслэл нь цэргийн техник үйлдвэрлэсэн гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.

2019 онд БНХАУ-ын "Huawei" компанийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр хар жагсаалтад оруулж байсан юм. Мөн энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын худалдааны яам Хятадын 7 компанийг хар жагсаалтдаа оруулсан бөгөөд эдгээр компанийг үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашигладаг супер компьютеруудыг бүтээхэд оролцдог гэж мэдэгдэж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ БНХАУ-ын 10 компанийг хар жагсаалтад орууллаа  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй