Шууд Chart

Энэтхэг улс ихэнх кривтовалютыг хориглох хуулийн төсөл хэлэлцэнэ

2021-11-26 13:05:25

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар, “ихэнх кривтовалютыг” хориглох хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна гэж "Ройтерс" агентлаг мэдээллээ. Хуулийн төслийг энэ сарын сүүлчээр эхлэх парламентын ээлжит чуулганаар хэлэлцэх юм байна.

Тус улсын Засгийн газрын мэдээлж байгаагаар Энэтхэг улсад зөвхөн тодорхой криптовалютуудад л кривтогийн суурь технологи, мөн түүний хэрэглээг сурталчлахыг зөвшөөрнө гэлээ.

Тусгай зохицуулалтгүй крипто зах зээл нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, гарц болж магадгүй гэсэн болгоомжлол байна гэж тус улсын Ерөнхий сайд Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдсэн байна.

Үүнээс гадна энэ оны сүүлчээр Энэтхэгийн төв банкнаас албан ёсны дижитал валютыг гаргахаар зорьж байна. Ингэснээр БНЭУ-ын төв банкнаас гаргах албан ёсны дижитал валютын зах зээлд гарах замыг засч байгаа хэлбэр гэж зарим ажиглагч үзэж байна.

Өмнө нь буюу энэ оны эхээр Энэтхэг улсад криптовалют эзэмших, гаргах, олборлох, арилжаалах, шилжүүлэхийг “гэмт хэрэгт” тооцох тухай хууль батална гэж яригдаж байсан ч уг хуулийн төсөл өргөн баригдаагүй байна. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал Энэтхэгт ихэнх криптовалютын гүйлгээ хориглогдох юм.

Энэ мэдээлэл гарсны дараа кривтовалютын хэд хэдэн бирж их хэмжээний борлуулалтын улмаас мөнгө байршуулах, мөнгө авахад хүндрэлтэй болоод байна.

Дэлхийн хамгийн үнэтэй кривтовалют болох биткойны ханш 60.000 орчим ам.долларт хүрсэн бөгөөд энэ он гарснаас хойш ханш нь хоёр дахин өсөөд байгаа нь Энэтхэг улсын дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ч татаж байгаа юм.  

Салбарынхны тооцооллоор Энэтхэгт 15-20 хүн сая орчим хүн кривтовалют эзэмшдэг байна. Нийт эзэмшлийн хэмжээ 400 тэрбум рупи (5.39 тэрбум доллар)-д хүрээд байна.

Мөн Энэтхэгт хувийн хэвшлүүдээс гаргасан кривтовалютүүдийг хориглох болсон мэдээллийн дараа тус улсын биржүүдэд худалдаалагдаж байгаа койнуудын ханшийг унагаад байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэг улс ихэнх кривтовалютыг хориглох хуулийн төсөл хэлэлцэнэ  
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй