Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Бээжингийн өвлийн олимпод оролцох урилга хүлээн авчээ

2021-11-24 14:06:09

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг ирэх хоёрдугаар сард болох Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцуулах бэлтгэл ажил хийгдэж байгааг БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.

Яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян мягмар гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин "сайн найз Путин"-ээ ёслолд урьсан бөгөөд Путин "урилгыг баяртайгаар хүлээн авсан" гэжээ.

2014 онд ОХУ-д болсон Сочигийн өвлийн наадмын нээлтийн ёслолд Ши Жиньпин уригдан ирж байжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч урилга хүлээн авсан тухай өнгөрөгч баасан гарагт мэдэгдсэн байна.

Айлчлалын дэлгэрэнгүй мэдээллийг хоёр тал хэлэлцэж шийдсэний дараа хоёр улсын хэвлэлийн төлөөлөгчид хамтарсан мэдэгдэл хийх юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Бээжингийн өвлийн олимпод оролцох урилга хүлээн авчээ  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй