АНУ нефтийн үнийн өсөлтийг бууруулахын тулд газрын тосны зарим нөөцөөсөө зах зээлд гаргах болсноо Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
АНУ 2022 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд 50 сая торх нефтийг Мексикийн булангийн эрэг дагуу 621 сая торх нефть хадгалж байгаа стратегийн нөөцөөс борлуулах юм байна.
Ерөнхийлөгч Жо Байден энэ үйлдлийг тус улсын түүхэнд стратегийн нөөцөөс хамгийн их нефть гаргаж байгаа тохиолдол болохыг цохон тэмдэглээд автомашин хэрэглэгчдэд шатахууны үнийн бууралт мэдрэгдэхэд тодорхой хугацаа шаардагдана гэж сануулсан байна.
АНУ-д бензиний үнэ сүүлийн долоон жилийн дээд цэгтээ хүрч, хэрэглээний үнэ сүүлийн 30 жилд байгаагүй хурдацтай өссөн байна.
Мөн тэрбээр дэлхий нийтийн эрэлт, хэрэгцээг хангахад хүрэлцэхүйц хэмжээнд олборлолтоо нэмэгдүүлэхгүй байна гэж нефтийн нөөцтэй орнуудыг шүүмжилжээ.
Ерөнхийлөгч Жо Байдений нэр хүнд албан тушаалдаа орсноос хойших хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа. Газрын тосны нөөцөө чөлөөлж байгаа нь түүний засаг захиргаа, ард иргэдийн амьдралд нөлөөлөх үнийн өсөлтийн дарамтыг хөнгөвчлөхөөр ажиллаж байгааг харуулах гэсэн оролдлого гэж олон улсын шинжээчид үзэж байна.
| АНУ нөөцөөсөө 50 сая торх нефть гаргана | ||
| Үзсэн: 636 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.