Австралийн засгийн газраас “үндэсний эрх ашигт” хамгийн чухал гэж үзэж байгаа технологийн 9 чиглэлийг тодорхойлжээ. Ингэснээр тус улс технологийн салбарт хувьсал хийх, квантын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд 73 сая долларын хөрөнгө оруулалтыг хийнэ гэж ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдлээ.
Тодруулбал, физикийн үндсэн зарчмууд дээр суурилсан квант механикийн хөгжүүлэлт нь Австрали улсад анхан шатандаа явж байгаа ч хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан гол салбар болсон байна. Энэ салбарыг хөгжүүлснээр тус улсын эрүүл мэнд, санхүү, хиймэл оюун ухаан, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэг салбаруудад хувьсгал хийнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Сүүлийн үед Австрали улс байгалийн баялаг, ашигт малтмал салбаруудаа хөгжүүлэхийн зэрэгцээ хүлэмжийн хий бага ялгаруулдаг хөгжлийг дэмжих болсон. Энэ аргаар эдийн засгийн засгаа дэмжих, уул уурхайн салбараа БНХАУ-аас хараат байдлыг бууруулна гэж үзэж байгаа олон тэрбумыг төсөвлөнө гэж Австралийн ерөнхий сайд Скот Моррсисон мэдэгдсэн юм.
Мөн тэрбээр хэлсэн үгэндээ "Квантын шинжлэх ухаан бол технологийн салбарыг өөрчлөх боломжтой" гэж хэлсэн. Ингэснээр Эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлэхийн тулд Австрали есөн төрлийн технологийг дэмжих болсоны эхнийх нь квант болж байна. Амласан 100 сая австрали долларын дийлэнх хэсгийг квантын шинжлэх ухааны судалгаанд оруулж, дэлхийн зах зээл, нийлүүлэлтийн сүлжээтэй холбогдоход зориулах юм.
Энэхүү мэдэгдлийг Австралийн мэдээллийн технологийн салбарынхан талархан хүлээн авчээ. Австралийн мэдээллийн Аж Үйлдвэрийн Ассоциацын салбарын гүйцэтгэх захирал Рон Гаучи үүнийг ажил хэрэг болгосноор Австралид мянга мянган ажлын байр бий болж, технологийн салбарууд олон тэрбум долларын үнэлгээтэй болох боломжтой" гэж үзсэн байна.
Технологийн салбарыг шинэчилснээр кибер аюулгүй байдал, харилцаа холбоо, ашигт малтмалын олборлолт, тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн салбаруудад эрс шинэчлэл хийгдэнэ гэж Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэн юм.
| Австрали улс квантын шинжлэх ухаанд 73 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ | ||
| Үзсэн: 659 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.