Шууд Chart

БНСУ ирэх 2031 он гэхэд 40 пуужин хөөргөнө

2021-11-18 10:38:50

БНСУ сансар судлалын салбараа хөгжүүлэх хүрээнд ирэх 2031 он гэхэд 170 хиймэл дагуул бүтээж, 40 пуужин хөөргөх зорилтоо танилцууллаа. Энэ тухай тус улсын ерөнхий сайд Ким Бу Кюм сансрын судлалын хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан үндэсний сансар судлалын зөвлөлд танилцуулсан байна.

Мөн ирэх 2035 он гэхэд Өмнөд Солонгос улс өөрийн навигацийн хиймэл дагуулын систем буюу Солонгосын байрлал илрүүлэх системтэй болох зорилгоо танилцуулсан байна. Уг системийг хөгжүүлэхийн тулд ирэх 14 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын Засгийн газар 3,8 их наяд вон буюу 3,3 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Энэ нь, тус улсын сансар судлалын салбарт оруулж байгаа хамгийн өндөр дүнтэй төсөв болж байна. Өнгөрсөн 10 дугаар сард БНСУ анх удаа дотооддоо үйлдвэрлэсэн Нури нэртэй, сансрын зөөгч пуужингаа хөөргөсөн хэдий ч амжилтгүй болсон юм.

Тус улсын шинжлэх ухаан, технологийн төв Нури  нэртэй зөөгч пуужинг 2010 оноос бүтээх ажил эхэлж, энэ төсөлд 1,8 тэрбум америк доллар зарцуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ ирэх 2031 он гэхэд 40 пуужин хөөргөнө   
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй