Энэ хуулийн төсөл нь Цагаан ордны Тэргүүний сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол хэсэг нь байсан юм. Үүний зэрэгцээ энэхүү багц төсөл сүүлийн жилүүдэд АНУ-ын дэд бүтцийн салбарт оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт болж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төлөөлөгчдийн танхим тус улсын Ерөнхийлөгчийн Засаг захиргаанаас санаачилсан Дэд бүтцийн хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг олонхын саналаар дэмжин баталсан. Энэхүү багц хөтөлбөр батлагдсанаар ирэх таван жилд Байдены Засаг захиргааны дэд бүтцийн салбарт зарцуулах төсвийг нэмэгдүүлж байгаа юм. Тухайлбал, энэ хуулийн төсөлд зам гүүр, нийтийн тээвэр, төмөр зам зэрэг дэд бүтцийн салбарт ирэх жилийн хугацаанд, 550 гаруй тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг юм. Үүнээс гадна, цэвэр ус, өндөр хурдны интернет болон хүүхэд асрах үйлчилгээг илүү сайжруулах саналуудыг ч тусгасан байна.
Байдены Засаг захиргаа он удаан жил ашигласан автозам, гүүрийг шинэчлэн засварлах, шинээр тавих дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой байгаа аж. Олон улсын ажиглагчид энэ өндөр дүнтэй төсөв нь Америкийн дэд бүтцүүдийг шинэчлэн засварлахад зарцуулах замаар, олон мянган ажлын байрыг шинээр бий болгоно гэж Ерөнхийлөгч Байдены хуулийн төслийн ач холбогдлыг харж байна.
| АНУ-ын Ерөнхийлөгч дэд бүтэц шинэчлэх нэг их наяд ам.долларын төсвийг баталлаа | ||
| Үзсэн: 851 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.