Шууд Chart

Европын холбоо Беларусийн эсрэг шинэ хориг тогтооно

2021-11-16 15:26:03

Европын холбооны орнууд Беларусь улсыг олон тооны цагаачдыг хил орчмын бүс нутагтаа гацаасан, хүний эрхийн асуудал ноцтой зөрчиж байна гэдэг үндэслэлээр тус улсын эсрэг хориг арга хэмжээ тогтоохоор тохиролцлоо. Энэ тухай Европын холбооны Гадаад бодлогын тэргүүний мэдэгдэж байгаагаар одоогоор Беларусьт тогтоох хориг арга хэмжээний талаар нарийн мэдээлэл эцсийн байдлаар гараагүй, цагаачдыг аялахад нь тусалсан агаарын тээврийн компаниуд болон аялал жуулчлалын агентлагуудыг хориг арга хэмжээнд оруулах саналтай байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн

Олон улсын ажиглагчдын хувьд Европын холбооны энэ шийдвэрийг тийм ч зөв зүйтэй шийдвэр гэж хүлээн авахгүй байна. Учир нь шинээр хориг тогтоосноор байгалийн хий, газрын тосны үнэ өсч болзошгүй, цаашлаад эрчим хүчний үнэ өндөр, эрэлт нийлүүлэлтээ хангаж чадахгүй байгаа энэ цаг үед Европын орнуудад нүүрлээд байгаа хямрал улам гүнзгийрнэ гэж үзэж байна. Өчигдөр Беларусийн Төрийн тэргүүн “Хэрвээ манай улсад шинэ хориг арга хэмжээ тогтоовол, Ямал-Европын байгалийн хийн хоолойгоор нийлүүлэх хийн урсгалыг хаана” гэж мэдэгдсэн байна. Ямал-Европ байгалийн хийн хоолой нь ОХУ-аас Беларусийн газар нутгаар дамжуулан Европын орнуудад хий нийлүүлдэг хоолой юм. Өнгөрсөн 8 дугаар сараас хойш Беларусиас хууль бусаар хил давах гэсэн цагаачдын урсгал нэмэгдсээр одоогийн байдлаар Польш Беларусийн хил дээр 2000 гаруй цагаач, дүрвэгч цуглаад байна. Эдгээр цагаачдын ихэнх нь Ойрх Дорнод болон Азийн цагаачид юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо Беларусийн эсрэг шинэ хориг тогтооно  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй