Шууд Chart

Польшийн Ерөнхий сайд хилийн хямралд ОХУ-ыг буруутгажээ

2021-11-10 12:52:50

Польш Беларусийн хилийн заагт үүсээд байгаа хямралын ард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байна гэж үзэж байгаагаа Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий мэдэгдлээ. Мөн тэрбээр Минскийн эрх баригчдыг ОХУ-ын “Шинэ их гүрэн”-ий бодлогын хэрэгсэл төдий гэж мэдэгдсэн байна. 

Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа парламентын ээлжит бус чуулганы үеэр Польшийн Ерөнхий сайд “Олон мянган хууль бус цагаач цагдаа, цэргийнхэнтэй нүүр тулж байгаа хилийн зөрчилдөөнийг ОХУ зориуд зохион байгуулсан. Хууль ёсны дүрвэгсэд биш цагаачдыг Польш, Балтийн орнууд болон Европын холбоог бүхэлд нь тогтворгүй болгох зорилгоор бамбай болгон ашиглаж байна. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко үүсээд байгаа хямралын нөхцөл байдалд бие даасан оролцогч биш, харин ОХУ-ын “Шинэ их гүрэн”-ий бодлогыг “дамжуулагч” гэж мэдэгджээ.

Харин Түүнээс гадна Европын холбооны Дотоод хэргийн комиссар Илва Йоханссон “Евро-ньюс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн явцуу, цөхрөнгөө барсан, хууль бус засаг захиргаа болон түүний эвлэлийн эсрэг Европын холбоо хатуу, нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Польшийн Ерөнхий сайд хилийн хямралд ОХУ-ыг буруутгажээ  
Үзсэн: 1584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй