тул, дэлхийд чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч гурван компани, нүүрстөрөгчийн хий ялгаруулалтаа бууруулах амлалтыг өгсөн байна.
Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч болох TиЭсЭмСи, Самсунг, Интел компани НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын дараа нүүрстөрөгчийн хийг бууруулах амлалт өглөө. Чипний үйлдвэрлэл болон эрчим хүчний хэрэглээгээр тэргүүлдэг ТиЭсЭмСи компани 2020 оны байдлаар 15 сая тонн хүлэмжийн хий ялгаруулжээ. Ингэснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд тус компанийн ялгаруулалт Женерал моторсыг гүйцээд байна. Тус компанийн зүгээс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхээ мэдэгдсэн бөгөөд 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 40 хувийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх зорилт тавьсан байна. Тэгвэл Самсунгийн чипний үйлдвэрүүд 2020 онд 12.9 сая тонн нүүрстөрөгчийн хий ялгаруулснаар, хагас дамжуулагчийн салбарын хоёр дахь том ялгаруулагч болсон байна. Самсунгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ "Бид үйлдвэрлэлийн бүх процесст хүлэмжийн хийн ялгаруулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийдэг. Чипээ үйлдвэрлэх технологи, материалыг оновчтой, байгаль орчинд ээлтэй болгохоор зорьж байна” гэжээ. Хэдийгээр Самсунг хүлэмжийн хийг тэглэх зорилтоо албан ёсоор зарлаагүй ч 2050 онд хүлэмжийн хий ялгаруулалтыг тэглэх БНСУ-ын зорилтод нэгдэхээ онцолсон юм. Дээрх хоёр үйлдвэрлэгчийн чухал өрсөлдөгч Интел корпорац сүүлийн жилүүдэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бодитой бууруулж чадсан байна. 2020 онд тус корпорац 2.8 сая тонн хүлэмжийн хий ялгаруулжээ. Аризонад байрлах Интелийн үйлдвэр 2021 оны эхний гурван сарын байдлаар 561 сая киловатт цаг эрчим хүч ашигласан байна. Гэхдээ энэ эрчим хүчнийхээ 82 орчим хувийг нарнаас буюу сэргээгдэх эрчим хүчнээс гарган авчээ. Мөн 2030 он гэхэд хүлэмжийн хийг тэглэхээ Intel корпорацын тогтвортой байдлын менежер Фаун Берген мэдэгдсэн юм.
Сөнөөгч онгоцноос эхлээд, хаалганы хонх хүртэл хүний хэрэглэж болох бүхий л эд зүйлсийн бүрээсэн доор байрлах чипийг үйлдвэрлэхэд асар их эрчим хүч шаардагдаж, тэр хэрээр хүлэмжийн хий ялгарал нэмэгдэж байгааг Харвардын их сургуулийн эрдэмтдийн 2020 оны судалгаа харуулсан байдаг. Дэлхийн ихэнх чипийг Ази тивд үйлдвэрлэдэг бөгөөд Тайвань хагас дамжуулагч үйлдвэрлэлийн “онцгой бүс” юм. “Greenpeace”-ийн мэдээлснээр Apple, Tesla зэрэг компанид зориулж чип үйлдвэрлэдэг Хсинчу дахь төв оффис нь жилд Тайванийн нийслэл Тайпэй хотоос ч илүү цахилгаан эрчим хүч хэрэглэдэг байна.
| Чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч компаниуд хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулна | ||
| Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.