Шууд Chart

БНХАУ  бүс нутгуудаа эрчим хүчээр хэвийн хангаж эхэллээ

2021-11-10 10:32:55

, сүүлийн жилүүдэд байгаагүй дээд амжилт тогтоолоо хэмээн тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн юм.

БНХАУ-ын цахилгаан станцуудын нүүрсний нөөц сэргэж эхэлжээ. Өнгөрсөн бямба гарагийн тайлан мэдээллээс үзвэл тус улсын цахилгаан станцууд 117 сая тонн нүүрс нөөцөлсөн байгаа нь өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээс 40 сая тонноор нэмэгдсэн байна. Тус улс эрчим хүчний хямралыг даван туулахаар 10 дугаар сарын дунд үеэс эхлэн олборлолтоо нэмэгдүүлж эхэлсэн юм. Мөн ДЦС-уудын нүүрсний олборлолт, нөөц цаашид нэмэгдэхийн хэрээр үнэ буурах хандлагатай байгааг онцлон тэмдэглэлээ. 

Эрчим хүчний хямралаас гарахын тулд тус улсын эрх баригчдын онцлох арга хэмжээнүүдээс дурдъя:

  1. БНХАУ нүүрс олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд нүүрс олборлогчдод шаардлага хангасан уурхайг ашиглалтад оруулах зөвшөөрөл олгосон нь эрчим хүчний хямралаас гарах онцлох шийдвэр болсон хэмээн ажиглагчид үзэж байна. Ойрын хугацаанд тус улс 153 нүүрсний уурхайг ашиглалтад оруулах жагсаалтдаа нэмсэн нь олборлолтын хүчин чадлыг жилд 220 сая тонноор нэмэгдүүлэх төлөвтэй байна.
  2. Нүүрс тээврийн гол чиглэлүүдэд төмөр замын компаниудын тээврийн хүчин чадлаа бүрэн ашиглаж, дулааны станцуудын захиалгыг эрэмбэлсэн байна. Ингэснээр гол чиглэлийн төмөр замаар тээвэрлэсэн нүүрсний хэмжээ сүүлийн жилүүдэд дээд амжилт тогтоосон.
  3. 10 дугаар сарын сүүлээр болсон Төрийн зөвлөлийн хурлаар байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, зах зээл дэх дамын наймааг таслан зогсооход бүх хүчин хүчин чармайлт гаргахыг тушаасан.
  4. Тус улсын төрийн өмчит нүүрсний уурхайнууд дотоодын хэрэглээнийхээ дөрөвний нэгийг хангадаг. Эдгээр уурхайнууд нүүрсний үнийг тогтворжуулахад манлайлан оролцсон.
  5. Хятадын томоохон газрын тос үйлдвэрлэгчид газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажилласан.

Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус улсын хамгийн том төрийн өмчит компани болох БНХАУ-ын Төрийн өмчит сүлжээ корпорацын үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутгуудад эрчим хүчний хангамж, нийлүүлэлт хэвийн байдалдаа орсон байна. Энэ жилийн өвөл ердийнхөөс илүү хүйтрэх төлөвтэй байгаа ч  эрчим хүчний хомсдолд санаа зовних зүйлгүй, айл өрхийн эрчим хүч, хийн хангамжийг хангахад ямар ч асуудал байхгүй  гэж БНХАУ-ын Төрийн өмчит сүлжээ корпорацаас мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ  бүс нутгуудаа эрчим хүчээр хэвийн хангаж эхэллээ  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй