Шууд Chart

“Тэрбумтнуудын тусгай татвар” хэрэгжвэл Элон Маск хувьцаагаа зарж татвараа төлнө

2021-11-08 12:59:00

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ардчилсан намынхан “тэрбумтнуудын тусгай татвар” хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн. Тэгвэл Теслагийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Элон Маск татвараа төлөхийн тулд өөрийн 62.5 сая дагагчтай Твиттер хуудаснаа хувьцааныхаа 10 хувийг зарах эсэх дээр санал асуулга явуулсан байна.

Түүний санал асуулгад оролцсон жиргээчдийн 57.9 хувь нь буюу 2.8 сая хүн “хувьцаагаа зар” гэсэн санал өгчээ. Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маск 200 тэрбум гаруй доллараар хэмжигдэх  хувьцаа эзэмшдэг бөгөөд ирэх жил тус компанийн хувьцаа илүү өсөх магадлалтай байгаа юм.

Учир нь уур амьсгалын өөрчлөлттэй дэлхий нийтээрээ тэмцэж, цахилгаан машины борлуулалт тасралтгүй өссөөр байна. Тэрээр тэрбумтнуудын тусгай татварын хууль хэлэлцэгдэж байгаа энэ цаг үед хувьцаагаа зарах болбол 21 тэрбум долларын үнэ бүхий хувьцааг зарж байж, “тусгай татвараа” төлнө.  Элон Маск өөрийн твиттер хуудаснаа "Би хаанаас ч бэлэн мөнгө, урамшуулал авдаггүй гэдгийг анхаарна уу. Надад зөвхөн хувьцаа бий. Тиймээс миний хувьд татвараа төлөх цорын ганц арга бол хувьцаа зарах явдал юм хэмээн жиргэсэн байна.

Сүүлийн үед Элон Маск, Жефф Безос зэрэг АНУ-ын олон тэрбумтнууд татвар төлөхөөс зайлсхийдэг гэсэн шүүмжлэлүүдтэй тулгарсаар байugg. Тэр дундаа Элон Маскийн Тесла компани засгийн газрын олон урамшуулал хөнгөлөлтүүдийг эдэлдэг хирнээ татвар төлдөггүй хэмээн хэвлэлүүдээр онцолж байгаа юм. Тэрdээр мөн саяхан "Теслагийн хувьцааг 6 тэрбум доллараар зарж, Дэлхийн хүнсний хөтөлбөрт хандивлаж болно. Гэхдээ 6 тэрбум доллараар дэлхийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн асуудлыг бүрэн шийдэж чадвал..." гэсэн болзол тавьсан юм.

Харин хүнс хөтөлбөрөөс 6 тэрбум долларыг хэрхэн зарцуулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй хэвээр байна. Берклигийн эдийн засагч Габриэль Зукман "Дэлхийн хамгийн баян хүн тодорхой хэмжээний татвар төлөх нь Твиттерийн санал асуулгаас хамаардаггүй өдрийг тэсэн ядан хүлээж байна" гэж жиргэжээ. Өнөөдрийн байдлаар АНУ-д 700 орчим тэрбумтан байна. 

Тэдний эзэмшдэг хөрөнгө зарагдсан эсэхээс үл хамааран,  хөрөнгийн ашгийн татварыг АНУ-ын 700 орчим тэрбумтнуудаас авах боломжтой хэмээн Ардчилсан намынхан үзэж байгаа юм. Харин шүүмжлэгчдийн зүгээс хөрөнгийн үнэ дандаа өсдөггүй гэдгийн онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Тэрбумтнуудын тусгай татвар” хэрэгжвэл Элон Маск хувьцаагаа зарж татвараа төлнө  
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй