Дэлхийн аж үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын индекс 55.7 хувьд хүрч, өмнөх сараас 0.1 нэгжээр өссөн хэмээн Хятадын ложистик, худалдан авалтын холбооноос мэдэгдлээ.
Энэ индекс нь дэлхийн үйлдвэрлэлийн салбарын тогтвортой өсөлтийг харуулж байна хэмээн онцлоод байна. Өнгөрсөн 10 дугаар сард Азийн үйлдвэрлэлийн салбар өндөр өсөлттэй, Европын орнуудын үйлдвэрлэлийн салбар тогтвортой байсан бол Америк болон Африкийн үйлдвэрлэлийн салбарын өсөлт саарчээ.
Дэлхийн аж үйлдвэрийн салбарын өсөлт өнгөрсөн сарын байдлаар тогтвортой ажиглагдсан нь цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг харуулж байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Харин зарим шинжээчид цар тахал болон инфляцын өсөлт олон оронд ажиглагдаж байгаа нь ирэх оны дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тогтворгүй байлгах магадлал өндөр байна гэлээ. Мөн энэ цаг үед дэлхийн улс орнууд эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг явуулж байж дэлхийн эдийн засгийг тогтворжуулна хэмээн мэдэгдсэн юм.
| Азийн аж үйлдвэрлэлийн салбар өсөлттэй байна | ||
| Үзсэн: 960 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.