Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, идэвхтэн Грета Тунберг Глазгоу хотноо томоохон хэмжээний жагсаал удирдан явууллаа. Уг жагсаалд бага насны хүүхдүүд оролцож, ирээдүй хойчдоо нөлөөлөл үзүүлэх зорилготойгоор зохион байгуулагджээ.

Идэвхтэн, жагсаал зохион байгуулагч Грета Тунберг, дэлхийн удирдагчдыг шүүмжилж, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлыг бүтэлгүйтсэн хэмээн мэдэгдээд байна. Баасан гарагийн орой уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгчид агаарын температурын өсөлт, цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн нөлөөг анхааруулсан олон лоозон барин хотын гудамжаар алхжээ.
Жагсаалын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ирээдүй хойч үеийнхэнд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх бөгөөд, “залуу идэвхтнүүд” удирдагчдаас “урт хугацааны биш” тодорхой арга хэмжээнүүдийг шууд авч эхлэхийг шаардаж байгаа юм. НҮБ-ын тайланд дэлхий уур амьсгалын өөрчлөлт асар хурдацтай явагдаж байгааг анхааруулсны дагуу, Глазгоу хотод жагсаж байгаа залуу идэвхтнүүд улстөрчдөөс илүү “радикал” үүрэг амлалт өгөхийг уриалсаар байгаа юм.

Мөн жагсаалаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэгч идэвхтнүүд, “залуучуудын дээд түвшний уулзалт зохион байгуулсан юм. Глазгоу хотноо энэхүү дээд хэмжээний уулзалт анхаарлын олон улсын анхаарлыг зүй ёсоор татсан бөгөөд "залуучууд ба олон нийтийн эрх мэдэл" сэдвийн хүрээнд явагдсан байна. Дэлхийн олон орноос ирсэн залуу идэвхтнүүд уг уулзалтын үеэр дэлхийн дахинд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын бага хуралд залуусыг төлөөллийг байлгадаггүй. Бид дэлхийн удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогуудаа хэрэгжүүлэхэд нь түлхэц болж ирээдүйгээ хамгаалах ёстой хэмээн мэдэгдсэн юм.
Залуу идэвхтнүүд чуулганыхаа эхний үед дэлхийн удирдагчдын бага хурлын үеэр тохиролцоонд хүрсэн ой модны устгалыг зогсоох амлалт, нүүрсний төслүүдэд хийх төсвийн хөрөнгө оруулалтуудыг зогсоох төлөвлөгөө зэргийг сайшаан үзсэн юм. Гэхдээ урт хугацаанд хэрэгжүүлэх тэдний амлалт, үйл ажиллагаанууд нь хангалтгүй хэмээн дүгнэсэн юм.

Жагсаалын үеэр идэвхтэн Грета Тунберг өнгөрсөн долоо хоногт Глазгоу хотод ирснээсээ хойш хэвлэл мэдээллийнхэнд дарамтлуулж, насанд хүрэгсдийн тохуурхалд өртсөөр байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын үйл ажиллагааг идэвхжүүлсэн "Ирээдүйн төлөөх баасан гараг" хичээл хаялт хөдөлгөөнийг үүсгэн байгуулснаасаа хойш ийнхүү гурван жил гаруйн дараа жагсаалыг тэргүүлсэн байна.



| Глазгоу хотноо уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгчид жагсаал хийлээ | ||
| Үзсэн: 814 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.