Сүүлийн 24 цагт ОХУ-д коронавирусний халдварын 40 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж, дахин "рекорд” тогтоогоод байна. ОХУ-д коронавирусний халдварын тоо дөрөв дэх өдрөө дараалан хамгийн дээд үзүүлэлтэд хүрч байгаа юм.
Өнгөрсөн даваа гарагаас эхлэн ОХУ-д маш хүнд долоо хоног өнгөрлөө гэж эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд мэдэгдсэн байна. Баасан гарагт нийт 40.735 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 1192 хүн нас барсан байна. Харин пүрэв гарагт 1195 хүн коронавирусний халдвараар нас барсан нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.
Есдүгээр сарын сүүлчээс эхлэн тус улсад халдварын нөхцөл байдал хүндэрч, бараг өдөр бүрийн бүртгэгдэх халдварын тоо өмнөх өдрөө давсаар байгаа юм. Тус улсад нийтдээ 8.7 сая хүн гаруй коронавирусний халдвар авч, 244 мянга гаруй хүн нас барсан гэж ОХУ-ын Коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн мэдээллээ.
Мөн ОХУ-ын 146 сая орчим иргэний 57.2 сая нь коронавирусний эсрэг вакцины хоёрдугаар тунд хамрагдсан байна. Энэ нь улс даяар вакцинжуулалт 48 хувьтай байна гэсэн үг юм.
ОХУ-ын эрх баригчид халдварын тархалтыг зогсоох зорилгоор улсын хэмжээнд “ажлын бус өдрүүдийг” зарласан нь ирэх даваа гарагт өндөрлөнө. Харин бүс нутгуудын эрх баригчдад олгогдсон эрхийн дагуу халдварын тархалт өндөр байгаа зарим муж "ажлын бус өдрүүдийг" сунгахаар болжээ.
| ОХУ-д цар тахлын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ | ||
| Үзсэн: 1620 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.