Шууд Chart

Кишида Фумио Гадаад хэргийн сайдын албыг давхар гүйцэтгэхээр боллоо

2021-11-05 12:19:42

Японы Ерөнхий сайд Кишида Фумио тус улсын Гадаад хэргийн сайдын албыг давхар гүйцэтгэхээр боллоо. Өнгөрсөн амралтын өдөр болсон Японы парламентын доод танхимын сонгуульд эрх баригч Либериал ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж 261 суудал авсны дараа Японы Ерөнхий сайд Кишида Фумио нэн даруй хэрэгжүүлэх ажлуудаа эхлүүлсэн юм.

Тэрбээр дараагийн Засгийн газраас өмнө тус улсын Гадаад хэргийн яамыг биечлэн удирдах болно гэж өчигдөр мэдэгдсэн юм. Мөн тус улсын парламент энэ сарын 10-нд ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд Кишида Фумио хоёр дахь Засгийн газраа байгуулна.

Бүрэлдэхүүнд нь өөрчлөлт, шинэчлэлт хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Харин Японы Гадаад хэргийн сайд асан Тошимицу Мотеги эрх баригч Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох асуудал яригдаж байгааг Кишида Фумио онцолсон юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кишида Фумио Гадаад хэргийн сайдын албыг давхар гүйцэтгэхээр боллоо  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй