Шууд Chart

Австрали улс Шинэ Зеланд, Сингапурын иргэдэд хилээ нээлээ

2021-11-05 12:04:47

Цар тахлын улмаас 600 гаруй хоногийн турш хилээ хаасан Австрали улс хязгаарлалтаа аажмаар сулруулж эхэллээ. Тус улс эхний ээлжинд Шинэ Зеландаас ирж байгаа вакцины хоёр тунд хамрагдсан жуулчдыг хүлээн авч байна.

Австралийг зорих жуулчид коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаад “сөрөг” гарсан тохиолдолд тус улс руу нэвтрэх эрхтэй болж байна. Харин Австрали улсад зорчиж болох дараагийн ээлжийн жуулчид нь Сингапурын жуулчид болно.

Тус улс Сингапураас жуулчид хүлээж авахдаа Шинэ Зеландын иргэдэд тавьсантай ижил шалгуур тавих юм. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон өнгөрсөн ням гарагт Италид болсон "Их хорь"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лунтай уулзсанаар уг шийдвэрийг гаргажээ.

Гэхдээ аялагчид Австралийн хамгийн олон хүн амтай хоёр муж болох Шинэ Өмнөд Уэльс болон Виктория мужид 11 дүгээр сарын 21-нээс эхлэн зорчих юм.

Австрали улс цар тахлаас сэргийлж хамгийн удаан хөл хорио тогтоосон улс болсон юм. Харин Сингапур өнгөрсөн долоо хоногт АНУ, Их Британи зэрэг 12 улсаас гадна Австралиас ирсэн вакцинтай жуулчдыг тусгаарлалтын дэглэмгүй аялах иргэдийн жагсаалтад оруулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали улс Шинэ Зеланд, Сингапурын иргэдэд хилээ нээлээ  
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй