Дэлхийн хамгийн том худалдааны хэлэлцээр ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр боллоо. Энэхүү худалдааны гэрээнд 15 улсын төлөөлөл оролцож гарын үсэг зурсан байна. Тус гэрээ нь 2.2 тэрбум хүн амтай, дэлхийн хэмжээнд 26.5 их наяд долларын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон зах зээлийг хамрах юм.
Уг худалдааны гэрээнд АНУ багтаагүй байна. Хамгийн сүүлд Австрали, Шинэ Зеланд улсууд гэрээг соёрхон баталснаа зарласнаар 60 хоногийн дараа дэлхийн хамгийн том худалдааны гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээр боллоо.
Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн гэрээнд Ази, Номхон далайн 15 орон гарын үсэг зурсан. Эдгээр улсад Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо, буюу АСЕАН-ы 10 гишүүн орноос гадна БНХАУ, Япон, БНХАУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг орон багтаж байна.
Энэхүү түншлэл нь дэлхийн нийт хүн амын 30 орчим хувийг, мөн дэлхийн эдийн засгийг хамарсан худалдааны томоохон бүлэглэлийг бий болгоно гэж шинжээчид харж байна. Мөн барууны шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү худалдааны гэрээ нь эдийн засгийн үр өгөөж муутай, хэрэгжүүлэхэд олон жил шаардагдах болно гэлээ.
Гэхдээ Ази, Номхон далайн бүс нутагт АНУ-ын эдийн засгийн нөлөө багассан энэ цаг үед 15 орны худалдааны хэлэлцээр байгуулагдсан нь БНХАУ-ын геополитикийн ялалт гэж шинжээчид онцолсон юм.
| Дэлхийн хамгийн том худалдааны хэлэлцээр ирэх оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөнө | ||
| Үзсэн: 825 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.