Герман улс энэ оныг дуустал "Умардын урсгал-2" төслөөр дамжуулан ОХУ-аас хий авч чадах эсэх нь эргэлзээтэй байна гэж Бундестагийн Эрчим хүчний хорооны дарга “Клаус Эрнст” мэдэгдлээ. Учир нь Германы зохицуулагчдын шийдвэрийг Европын комисс цааш нь судлах тул хийн хоолойг ашиглалтад оруулах ажил ирэх оны тавдугаар сар хүртэл хойшлогдох төлөвтэй байна.
ОХУ-аас Балтийн тэнгисээр дамжуулан Герман улс руу хий дамжуулах "Умардын урсгал-2" төслийн барилгын ажил үндсэндээ дууссан. Харин тус төслийн хоёрдугаар шугамын ажил 12 дугаар сард дуусаж, хий шахахад бүрэн бэлэн болох юм.
Европын талаас "Умардын урсгал-2" төслийн зөвшөөрлийг хүлээж байгаа энэ үед хий дамжуулах хугацаа дахин хойшлогдох магадлалтай болсон байна. Учир нь Германы зохицуулагчдын шийдвэрийг Европын комисс цааш нь судлах тул хийн хоолойг ашиглалтад оруулах ажлыг ирэх оны тавдугаар сар хүртэл хойшлуулж магадгүй гэж “Риа новости” мэдээлсэн юм.
ХБНГУ-ын Холбооны сүлжээний агентлаг 2022 оны нэгдүгээр сар гэхэд хийн хоолойн “гэрчилгээг” судлах ёстой. Үүний дараа Европын Комисс шийдвэрээ гаргахад дахин дөрвөн сарын хугацаа байна" хэмээн Клаус Эрнст мэдэгдсэн юм.
Мөн "Германы альтернатив" намын депутат Ян Нолте хууль тогтоох байгууллагад уг төслийг эсэргүүцэгчид олон байгаа тул хийн хоолойн зөвшөөрөл ирэх тавдугаар сараас наашгүй гэдэг таамаглалтай санал нэгдсэн байна.
Өмнө нь Германы Эдийн засгийн яамнаас ОХУ-аас хий дамжуулах хоолойн зөвшөөрлийг олгосноор Герман болон Европын холбоонд нийлүүлэгдэх хийн урсгалд “ямар нэгэн эрсдэлгүй” гэж дүгнэсэн юм.
"Умардын урсгал-2” төсөл нь ОХУ-аас Балтийн тэнгисээр дамжин Герман хүртэл үргэлжлэх бөгөөд жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай хоёр шугамаас бүрддэг. Одоогийн байдлаар "Умардын урсгал-2" “AG” компанийг бие даасан оператороор баталгаажуулах үйл явц үргэлжилж байна.
Энэ үйл явц хоёр үе шаттайгаар явагдана. Эхлээд Германы зохицуулагч шийдвэрийн төслийг боловсруулж, дараа нь Европын Комисс түүнийг нь үнэлж зөвшөөрөл олгох юм.
| “Умардын урсгал-2” төслийн зөвшөөрөл дахин хойшлогдох төлөвтэй байна | ||
| Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.