БНХАУ ойрын 15 жилийн хугацаанд 150 цөмийн реактор барихаар төлөвлөж байгаа тухай “Блүүмберг” мэдээллээ. Тус улс энэхүү бүтээн байгуулалтдаа 440 тэрбум доллар зарцуулах төлөвтэй байна.
БНХАУ 150 цөмийн реактор барихаар төлөвлөж байгаа нь сүүлийн 35 жилийн хугацаанд дэлхийн бусад улсуудын барьсан нийт реакторын тооноос давж байна. Тус улсын эцсийн зорилт бол 2060 он гэхэд нүүрсээр ажилладаг 2990 цахилгаан станциудаа цэвэр эрчим хүч рүү шилжүүлэх явдал юм.
Энэ оны эхээр БНХАУ-ын Засгийн газар ирэх таван жилийн төлөвлөгөөндөө эрчим хүчний цор ганц цогц хэлбэр болох “цөмийн эрчим хүчийг” онцолсон юм. Үүний дараа тус улсын цөмийн эрчим хүчний ерөнхий корпорациас төрийн дэмжлэгтэйгээр 2035 он гэхэд 200 гигаватт цөмийн реакторыг ашиглалтад оруулахаа мэдэгдсэн байна. Ингэснээр Бээжинтэй тэнцэх хэмжээний арав гаруй том хотыг эрчим хүчээр хангана хэмээн урт хугацааны зорилтод тусгагджээ.
Одоогоор БНХАУ-ын анх удаа бүтээсэн “Хуалонг”-1 нэртэй реактор Фужиан болон Карачи мужид аюулгүй ажиллаж байна. Мөн өнгөрсөн есдүгээр сард тус улс хилийн чанадад модульчлагдсан реакторыг амжилттай туршсанаа зарласан юм.
БНХАУ-ын "Хуанэн" групп ус биш гелийг халаадаг 200 мегаваттын хүчин чадалтай, дотооддоо зохион бүтээсэн реактороор цөмийн урвалыг хэвийн явуулж чадсан гэж мэдэгдлээ. Харин хөргөх процессыг гадны эрчим хүчний эх үүсвэрээс хамааралгүй болгосноор асар их гамшиг дагуулсан Фукушимагийн цөмийн станцын сүйрэл шиг осол дагуулахаас сэргийлж чадсан байна.
2011 онд 150.000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцийн сүйрлээс өмнө, БНХАУ-ын цөмийн эрчим хүчний зорилтууд бүр ч том байсан юм. Японы цөмийн станцыг сүйрэлд хүргэсэн цунамигаас долоо хоногийн дараа, тус улсын засгийн газар шинэ төслүүдээ түдгэлзүүлж, аюулгүй байдлыг нь шалгаж эхэлсэн байдаг. 2014 он гэхэд шинэ реакторын төслүүддээ сэтгэл хангалуун болох дахин хэдэн жилийн турш түр зогсоосон юм.
Фукушима, Чернобылийн ослууд хүн төрөлхтнийг цөмийн цахилгаан төслүүдээс болгоомжлоход хүргэсэн ч, эдгээр ослуудын алдаан дээр үндэслэсэн шинэ төслүүд хэрэгжиж эхлэвэл, хүлэмжийн хийг тэглэх томоохон эх үүсвэр болно хэмээн судлаачид үзэж байна.
БНХАУ-ын хувьд модульчлагдсан реакторуудыг төслүүд нь амжилттай болбол шинэ цахилгаан станц барих шаардлагагүй болно. Онолын хувьд одоо байгаа дулааны цахилгаан станцуудын нүүрсээр ажилладаг генераторуудыг солиход л болно хэмээн Дэлхийн цөмийн нийгэмлэгийн Хятад дахь захирал Франсуа Морин мэдэгдсэн юм.
Тус улсын шинэ төслүүд хэрэгжвэл Их Британи, Испани, Франц, Германы улсуудын ялгаруулдаг нүүрстөрөгчийн нийлбэрээс ч илүү буюу жил бүр 1.5 тэрбум тонн хүлэмжийн хийг ялгаруулахаас сэргийлж чадна гэж мэдэгджээ.
"Блүүмберг" болон Дэлхийн цөмийн холбоо зэрэг шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс нэг кВт нь 2500-3000 ам.доллараар станц барих боломжтой бөгөөд энэ нь АНУ, Францад сүүлийн үеийн төслүүдийн зардлын гуравны нэг орчим юм.
БНХАУ-ын хувьд хэмнэлттэй, аюулгүй, уян хатан ажиллагаатай цөмийн реакторыг бүтээж чадсан ч гэсэн АНУ, Энэтхэг, Европ дэлхийн хамгийн том өрсөлдөгчөөсөө эрчим хүч авах нь эсэх нь эргэлзээтэй хэмээн "Блүүмберг"-ийн шинжээчид онцоллоо.
| БНХАУ ойрын 15 жилд 150 цөмийн реактор шинээр барина | ||
| Үзсэн: 887 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.