Шууд Chart

Ираны цөмийн хэлэлцээр энэ сард дахин үргэлжлэхээр боллоо

2021-11-04 14:20:35

2015 онд Иран болон бусад зургаан улсын байгуулсан цөмийн хэлэлцээр, энэ сарын 29-нд дахин үргэлжлэхээр боллоо. 2018 онд Ерөнхийлөгч Дональд Трампын үед АНУ тус гэрээнээс гарсан ч одоогийн Ерөнхийлөгч Жо Байден уг гэрээг дахин сэргээх шаардлагатай хэмээн үзсэн байна.

Жо Байдены Засаг захиргаа Венийн уулзалтыг баталгаажуулсан бөгөөд уг хэлэлцээрт Их Британи, БНХАУ, Франц, Герман, ОХУ дахин  оролцохоор болжээ. Хэрэв Ираны цөмийн хэлэлцээр эргээд батлагдвал АНУ-аас Иранд тавьсан хориг арга хэмжээнүүд шат дараатай цуцлагдах юм. 2018 оны 11 дүгээр сарын 4-нд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, Ираныг уран баяжуулалтаа нэмэгдүүлж, цөмийн гэрээний зүйл заалтуудыг зөрчсөн хэмээн буруутгасан юм. Үүнээс хойш АНУ-аас Иран улсад эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнүүдийг авснаар, тус улсад хямрал нүүрлэсээр байгаа юм.

Мөн .

Мөн Иран улс гадаадын банкнуудад хадгалагдаж байгаа олон тэрбум долларын хөрөнгөндөө нэвтрэх боломжгүй болсон байна.

Өнгөрсөн 6 дугаар сард Вена хотод гэрээ байгуулагч улсууд, зургаа дахь удаагийн хэлэлцээгээ хийсэн ч тодорхой ахиц гараагүй зогссон.  Гэхдээ Ираны зүгээс цөмийн байгууламждаа, олон улсын цөмийн энергийн агентлагийн шинжээчдийг нэвтрэхийг зөвшөөрсөн юм. Харин энэ удаагийн хэлэлцээрт Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси хатуу байр суурь баримтлах төлөвтэй байна хэмээн ажиглагчид үзэж байна.  Барууны орнууд Ираныг хэлэлцээрт дахин нэгдэхийг хэдэн сарын турш уриалсан билээ.

2015 оны цөмийн гэрээнд, Иран улсыг цөмийн зэвсэг ашиглах, уран баяжуулалтдаа хязгаарлалт хийх, нөөцлөхийг хориглох хэмжээг тусгайлан зааж өгчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны цөмийн хэлэлцээр энэ сард дахин үргэлжлэхээр боллоо  
Үзсэн: 803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй